YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 127 OF 365

ШУДАРГА БАЙДАЛ

Оол Шиербам

Өөртэйгөө хамт суулгахаар
Нүд минь энэ нутгийн үнэнч хүмүүсийг ажиглана.
Гэм зэмгүй замаар явагч нь
Надад үйлчилж болно.
- Дуулал 101:6


Найдвартай байх гэдэгнь хэл яриа, ажил үйлс, үйл хөдлөлөөрөө итгэл даахыгхэлнэ.
Бид тамирчиддаа үүнийг хөгжүүлж,хамтрах хүмүүсээсээ энэ чанарыг хайдаг.Бидний
амьдарч буй ертөнцөд найдваргүй зүйлс маш их тохиодог тул бид энэхүү чанарыг чухалчилдаг.
Матай 5:33-37-д Есүс дагалдагч нартаа хэзээ ч амлалт өгөхгүй байх талаар захиж байв.
Есүс тэдэнд “Харин та нарын ‘За нь за’, ‘Үгүй нь үгүй’” дээрээ бай хэмээн сургасан (Иаков
5:12).Амлалтын оронд өнөөгийн ертөнцөд хууль ёсны гэрээг ашигладаг. 50 жилийн өмнө гар
барихыг баталгаа гэж авч үздэг байсан бол одоогийн нийгэмд бидний хэлсэн үг бусдад тийм
ч чухал биш болж, шударга байдлын баталгаа өгч чадахаа байжээ.
Найдвартай байна гэдэг нь хэлсэн үгэндээ эзэн болоод зогсохгүй, үнэнийг хэлэхийг
багтаадаг. Худал үгс итгэлцлийг үгүйсгэдэг. Найдвартай байдал гэдэг нь үг яриа, үйл хөдлөл
нь хоорондоо адил байхыг хэлэх бөгөөд бид тухайн ажилд тохирч байгааг, мөн зан чанарын
хувьд зөв зүйлийг хийнэ гэж бусад хүмүүс бидэнд итгэж найдахыг мөн хэлнэ.
Ямартай ч бид өөрсдийн хүчээр үйл хөдлөл, үгэн дээрээ шударга байж чадахгүй. Зөвхөн
Есүс Христийн биеэр ирсэн Бурхан л туйлын итгэмжит, шударга билээ. Үнэндээ Түүний үг
нь үйлстэй нь нийлж байгаа юм. Бурхан хүн төрөлхтөнд хайртай гэдгээ хэлээд зогсохгүй
биднийг аврахын тулд цор ганц Хүүгээ загалмай дээр амиа өгөхийг зөвшөөрч, хүн
төрөлхтөнд хайртай гэдгээ харуулахыг хүсэж байсан. Бид амьдралдаа Бурханы итгэмжит
үнэнийг хүлээн авах үедээ бусдад ч мөн тэрхүү итгэмжит байдлыг харуулж эхэлдэг.


1.Хэрвээ Бурхан итгэмжтэй юм бол бид Түүнд яагаад итгэж чаддаггүй вэ?
2.Христэд итгэгч хүний хувиар итгэмжтэй байдлыг бидэнд үлгэрлэн харуулсан хэн
хэн байна вэ?
3.Бид тамирчдадаа итгэмжтэй байх талаар яаж заах вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 101:6, Матай 5:33-37, Ефес 4:25, Иаков 5:12


Эзэн минь, Та надад итгэмжит байдлаа дахин дахин харуулсан ч би итгэж хүлээн авч
чадахгүй байна. Танд итгэхэд, мөн миний дотор Таны итгэмжит байдал бялхан дүүрч,
бусдад үүнийгээ харуулахад надад туслаач. Амен.

Day 126Day 128

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More