YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 126 OF 365

ӨРСӨЛДӨХ ИВЭЭЛ

П.Ж.Медүри

Иймээс хайртууд минь, та нар үргэлж дуулгавартай байсныхаа адил, зөвхөн намайг
байхад ч биш, харин эдүгээ байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийн авралыг
айдас ба чичрэлээр гүйцээ. Учир нь Өөрийн сайн тааллын дагуу та нарын хүсэх ба
үйлдэхийн аль алинд нь Бурхан Өөрөө та нарын дотор ажилладаг юм.
- Филиппой 2:12, 13


1992 оны зуны Олимпын тоймыг үзэж байхдаа би нүдэндээ ч итгэсэнгүй. 400 метрийн
гүйлтийн тэмцээний үеэр гайхалтай үйл явдал болов.Их Британийгүйлтийн тамирчин
Дерик Рэдмон гүйлтийн тэмцээний үеэр бэртэж, зам дээр унасан юм.
Дерикбайр эзлэх боломжгүй болсончтэмцээнийг орхихоос татгалзаж,хөл дээрээ босон
барианы шугам руу догонцон гүйж эхлэв. Гэнэт нэгэн хүн үзэгчдийн суудлаас босож ирэн,
уралдааны талбай дээр байгаа Дерик рүү гүйн очлоо. Тэгээд Дерикийн бэртсэн талд нь гарч
дэмнэн, барианы шугам хүртэл гүйсэн юм. Тэр хүн бол Дерикийн аав байсан бөгөөд энэ
явдал нь Христэд итгэгч хүний бодит жишээ болсон билээ.
Дээрх эшлэлньбиднийг авралын төлөө “хичээн зүтгэхийг” уриалж байна. Энэ нь бид
хичээл зүтгэлээрээ аврагддаг гэсэн утга бус, харин мөнхийн аврал нь итгэлээр ирдэг
гэдгийг сануулж байгаа юм (Ефес 2:8-9).Энэ нь Христэд дуулгавартай амьдрах дуудлага юм.
Ингэснээр бид уруу татлагаас хол байх бөгөөд амархан соригдохгүй.
Хэдий бид дор бүрнээ үнэхээр хичээж болох ч Бурхан байгаа учраас л бид дуусгах
боломжтой юм. Тэнгэрлэг Аав минь бидний дотор ажлаа хийж, мөнхийн улсын бариа хүртэл
хүсэл тэмүүллээ алдалгүй, хичээн зүтгэх “тэнгэрлэг” хүч чадлыг бидэнд өгдөг. Бэрхшээл,
сорилт тохиолдсон ч Филиппой 2:13-т хэлсэнчлэн бидэнтэй мөр зэрэгцэн, гараас минь
барих Аав байгаа тул уралдаанаа бид дуусгаж чадна. “Та нарыг Дуудагч нь итгэмжит бөгөөд
Тэр үүнийгээ биелүүлэх болно” (1 Тесалоник 5:24).


1.Өнөөдрийн сэдэв Галат 2:20-той яаж холбогдож байна вэ?
2.Дерикийн түүх Христэд итгэгч хүний амьдралтай ямар байдлаараа холбогдож байна
вэ?
3.Филиппой 2:13-н дагуу бид яагаад бурханлаг амьдралаар амьдрах ёстой вэ?
4.Нэмэлтээр унших: 2 Петр 1:3-11


Аав минь, Христтэй хамт гүйх гайхалтай боломж өгсөнд баярлалаа. Өдөр бүр энэхүү
үнэнд итгэн, хэрхэн алхахыг зааж өгөөч. Амен.

Day 125Day 127

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More