YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 124 OF 365

УРСГАЛААРАА ЯВАХ НЬ
ХӨГЖИЛ ДЭВШИЛ БИШ

Фелисиа Комо

Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөг ч
Түүний алхааг ЭЗЭН чиглүүлдэг.
- Сургаалт үгс 16:9


Бид өсөж дэвшихээр хичээхдээ заримдаа алдаа мадаг гаргадаг ч, харин дороо эргэлдээд
л байвал үүнийг жинхэнэ өсөлт гэж хэлэх аргагүй юм. Заримдаа бид ямар ч зорилгогүй
дороо эргээд байгаа мэт санагддаггүй гэж үү? Израилын ард түмэн үүнийгбиеэрээ туулсан
юм. Тэд цөлд олон жилийн турш эргэлдэхдээ амлагдсан газрын талаар ихэд боддог байсан
байх.
Өсөж дэвшихэд саад болдог хоёр том асуудал бол гэм нүгэл болон зөрүүд зан юм.
Бид нүгэлүйлдсэнээр амьдрал маань саажсан мэт болдог бол Бурханы замыг үгүйсгэн
зөрүүдлэхэд харин зогсонги байдалд ордог.Израилын ард түмэн зөрүүд, гэм нүглээр дүүрэн
байсны уршгаар маш олон хүн Бурханы амлагдсан нутагт очиж чадалгүй нас баржээ.
Дасгалжуулагч маань надад “Яагаад чи нэг газраа л бөмбөг авж, тэндээ л залдаг юм бэ?
Ингэснээр чи тавьсан зорилгодоо хүрч, өсөж хөгжиж чадахгүй учраас наадах чинь цаг
үрсэн л үйлдэл болж байна” гэж үргэлж хэлдэгбайсан.Үргэлж хөдөлж байгаа ч,өсөж
хөгжихгүй байх ньдороо эргэлдэн, сүүлээ барих гэж оролдож буй нохойтой адил юм. Би
хүүхэд байхдаа аавтайгаа хамт машин зам дээр сагсан бөмбөгийн бэлтгэл хийдэг байлаа.
“Өөрт төрсөн эхний зөн совингоо дага. Хөдлө, идэвхитэй бай. Дараагийн хөдөлгөөнөө
хийх гэж хэтэрхий удвал чи хөдөлж чадахгүй” хэмээн аав минь хэлдэг байсан. Идэвхитэй
хөдөлгөөн нь урагшлан дэвжих боломж бий болгодог. Хөгжил дэвшил нь хүссэн үр дүн өөд
чиглэсэн, идэвхитэй алхамуудаас бүрдэх бөгөөд хүссэн үр дүн гэдэг нь Бурханы төлөвлөгөө
мөн бөгөөд бидний амьдралын зорилго юм.


1.Израилчууд яагаад ямар нэг байдлаар хөгжин дэвжихгүй, нэг л зүйлээ давтан
хийгээд байсан бэ?
2.Та яагаад ахиц дэвшилгүй, нэг байрандаа байсаар байна вэ?
3.Танд гэм нүгэл болон зөрүүд зангаасаа болж, амлалт зорилгодоо хүрэхгүй байсан үе
байна уу?
4.Нэмэлтээр унших: Сургаалт үгс 20:24


Эзэн минь, нэг л газраа эргэлдэхгүй байхад минь туслаач. Миний төлөө бий болгосон
Таны зорилго руу хөтлөх, хөгжил дэвшлийг бий болгоход туслаач. Алхам бүр минь
Таны зорилго руу улам ойртохын төлөө залбирч байна. Та Үгээрээ миний алхамуудыг
захираач. Есүсийн нэрээр залбирлаа. Амен.

Day 123Day 125

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More