YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 123 OF 365

БУРХАНГҮЙ СЭТГЭЛ ЗҮРХ

Рожер Д.Лайп

Бурхангүй хүмүүс уур уцаар хураадаг.
Тэрээр тэднийг хүлэх үед
Тэд тусламж эрэн хашхирдаггүй.
- Иов 36:13


Зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй хүмүүс гэм буруутай үйлдлийнхээ төлөө Бурханаар
шийтгүүлж байхдаа ч тусламжгуйхын оронд уурлан бухимдаж, хорсон занадаг.
Миний мэдэх зарим тоглогч дасгалжуулагчийнхаазааврыг үл тоосноосоо болж алдаа
гаргачихаад эсэргүүцэн бухимддаг. Гэхдээ тэд дасгалжуулагчаасаа хэзээ ч суралцдаггүй.
Тэд дүрмийг дахин дахин зөрчиж багтаа саад болдог бөгөөд үзэн ядах сэтгэл, мунхаг тэнэг
зангаа засаж байж л багаа сэргээх боломжтой. Ийм төрлийн зан авир нь тэдний зүрхэнд
буй төрөлх хандлагыг харуулдаг.
Өнөөдөр багаа дасгалжуулахаасаа өмнө зүрх сэтгэлээ шалгацгаая.Бурхан засан залруулж
байгаагаас болж бид уурлан бухимдаж байна уу? Зүрх сэтгэлийн маань гүнд Бурхан байхгүй
учраас эсвэл Түүнийг сөрөн тэмцсэндээ би уурлан бухимдаж байна уу?Энэ үнэхээр хэцүү
асуултууд юм.Уурлаж уцаарлан, эсэргүүцэхээс илүү бид тусламж гуйн, шинэчилж өгөөч
хэмээн Бурханыг дуудах ёстой. Мөн баг хамт олонтойгоо дотносох тал дээр бид Түүнд
хандан залбираарай.


1.Танай тамирчдаас сахилга батын арга хэмжээ авсан ч, түр тоглохыг нь хориглосон
ч, юу ч сурдаггүй хүн байсан уу?
2.Та тийм тамирчин байсан уу? Бурхан таныг яаж сургасан бэ?
3.Та ийм тамирчинд яаж туслах вэ?
4.Та өмнө нь ийм дасгалжуулагч байсан уу? Та тусламж авахын тулд хэзээ Бурханыг
дуудсан бэ?
5.Нэмэлтээр унших: Ефес 4:17-32


Аав аа, дасгалжуулагчийн хувьд уурлан уцаарлаж, эсэргүүцэн тэмцэхээс илүүтэй зүрх
сэтгэлдээ Таныг байлгахад анхаарахад минь туслаач. Би алдаж эндэн, зовж шаналсан
үедээ Тан руу үтэр түргэн хандаж, тусламж гуйдаг баймаар байна. Эрх чөлөөтэй,
сэргээн шинэчлэгдэх хүсэлтэй, бурханлаг зүрх сэтгэлтэй хүмүүсийг бий болгохын
төлөө тамирчдаа даасгалжуулахад туслаарай. Амен.

Day 122Day 124

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More