YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 120 OF 365

БУРХАНЫ ҮГ
ДАСГАЛЖУУЛАГЧДАД ТӨГС ТӨГӨЛДӨР ЮМ

Мат Скотман

Бичвэр бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заах, зэмлэх, залруулах, зөвд
чиглүүлэхэд тустай. Үүгээр Бурханы хүн чадамгай болж,
аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгддэг.
— 2 Tимот 3:16–17


Бурханы үгээс заана гэдэг дасгалжуулагчдын хувьд хүнд ажил мэт санагддаг. Шударгаар
хэлэхэд, би чинь мэргэжлийнх биш, бас тэнхимдээ сайн нэргүй гэсэн мэдрэмж бидэнд
төрдөг.Дасгалжуулагчдын талаар олон янзын хэвшмэл ойлголт байдаг. Жишээнь,
“Дасгалжуулагчид бол тэнхимийн ажилд сайн оролцохгүй мөртөө завсарлагыг хамгийн
сайн ашигладаг багш”, “Тэд тэнхмийн хурлыг тасалдаг”, “Тэд сургуулийнхаа мөнгөөр
багтайгаа хоол иддэг”, “Тэд оюутнуудад ажлын хуудас тарааж өгөөд, өөрсдөө өдөржингөө
зүгээр суудаг”, “Тэд бөмбөг тоглохыг дэлхийн хамгийн чухал зүйл гэж боддог” гэх мэт.
Зарим дасгалжуулагчийн хувьд эдгээр тодорхойлолт үнэн байж болох ч, олонхын хувьд
тийм биш гэдгийг би баттай хэлнэ.
Христэд итгэгч дасгалжуулагч хүн гайхалтай хариуцлага хүлээдэг гэдэгт би итгэдэг. Бид
үндэстнийхээ ирээдүй болсон залуусын оюун санаа болон бие бялдрыг хөгжүүлдэг. Хамгийн
чухал нь бид тэдний сүнслэг амьдралыг нь залж чиглүүлдэг. Энэ хариуцлагын хамгийн
гайхалтай эх сурвалж бол биднийг удирдан чиглүүлэгч, “Бурханы тоглолтын төлөвлөгөө”
болсон Библи юм. Хэрэв бид Библийг ойлгож, судалж, уншиж, цээжилж, бясалгаж, үүний
дагуу залбирч, өөрсдийнхөө болон тамирчдынхаа амьдралд хэрэгжүүлэхээр хичээвэл
Бурханалдарших болно. Мөн залуусын маань амьдрал ч өөрчлөгдөж, бидний тухай (дээр
дурдсан) байдаг сөрөг ойлголтууд ч үгүй болно.


1.Та “Бурханы тоглолтын төлөвлөгөө” -г сонсох, унших, судлахын тулд өдөр бүр
хичээдэг үү?
2.Бурханы үг үнэн, зөв гэдэгт та итгэдэг үү? Хэрэв таны хариулт тийм ч баттай биш
бол Сатан таны дотор тухлан сууж байна гэсэн үг. Ийм үед Бурхан таныг болон
үйлчлэлийг тань хүссэнээрээ ивээж чадахгүй.
3.Нэмэлтээр унших: Сургаалт үгс 30: 5; Матай 22:29; Үйлс 17:11; 2 Тимот 2:15; Еврей
4:12


Бурхан минь, Таны үгийг унших хүсэл, цагийг надад өдөр бүр өгч байгаарай. Таны мэргэн
ухааныг олж авахад надад туслаач. Таны ариун үгийн хэм хэмжээг даган амьдарч
байгаа болохоор би бүх зүйлдээ гаргууд байхын төлөө залбирч байна.Аав аа, бидэнд
“тоглолтын төлөвлөгөө” өгсөнд баярлалаа. Амен.

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More