FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ИТГЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ
Жоэл Шульдхайз
Тиймээс та нар үйлддэг шигээ нэг нэгнээ тайтгаруулж,
нэг нэгнээ босгон байгуулагтун.
— 1 Tесалоник 5:11
Дасгалжуулагчийн хувьд бидний оролцдог тэмцээн бүр алдсан боломж, алдаануудаар
дүүрэн байдаг. Волейбол, сагсан бөмбөг, софтбол, бейсбол гэх мэт зарим тоглоомуудад
алдаагаа засахад хэдхэн секундын хугацаа л байдаг. Хөлбөмбөг, гольф, хөнгөн атлетик
зэрэг бусад спортын төрлүүдэд хариу үйлдэл хийх хугацаа илүү урт байж болох юм. Хэдэн
секунд, хэдэн минут байхаас үл хамаарч, тоглогчдын гаргасан алдаанд дасгалжуулагч
хэрхэн хариу үйлдэх нь маш чухал. Энэ нь тэдний итгэлд төдийгүй, тоглолтын үр дүнд
чухал үүрэг гүйцэтгэдэг.
Тиймээстамирчныхаагаргасаналдаандхариуөгөхньбиднийхамгийнчухал
дуудлагуудын нэг нь байж болох юм. Тоглолтын чухал мөчид эсвэл талбайгаас гадуур бид
хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь тухайн тамирчинг сэргээж, эсвэл нурааж чаддаг. Оюутан
тамирчидтай дадлага-тоглолт хийж байхдаа, мөн зүгээр л харилцаж байхдаа бид итгэл
үнэмшил болон амжилтын үр тарихыг зорьж байх ёстой. Бидний сонгосон үг, эдгээрийгээ
цаг хугацаатай холбож, хэрхэн дамжуулан хүргэх нь тэдний амьдралд хүчтэй нөлөөлдөг.
Тиймээс бид харилцаагаа тодорхой болгож, бусдыг тэнхрүүлэн тэтгэх үг хэлж, санал
бодлоо шулуухан илэрхийлж чаддаг бол, ингэхдээ бусдын нинжин сэтгэл, давуу талыг
мэдрэх хүсэл эрмэлзлээ илэрхийлж байвал тамирчдаа илүү өндөр түвшинд гарахад нь
туслаж чадах болно. Тэдэнд дутагдалтай талыг нь ярихын оронд дараагийн боломжийг тэсэн
ядан хүлээхэд нь туслах хэрэгтэй. Энэ маягаар Христэд итгэгч бид хүртсэн нигүүлслийнхээ
хэсгийг тэдэнд өгч болно. Бурхан бидний алдаа, гэм нүглийг Есүс Христийн хүчээр нэг мөр
шийдэж өгсөн бөгөөд бидэнд бас үүнийг ялах хүчийг өгсөн. Хэдийгээр бид нүгэл үйлдэж,
Бурханы хүсэл шаардлагад нийцэж чаддаггүй ч, Есүсийн үхэл болон амиллаар дамжуулан
Түүний бидэнд өгсөн өршөөл, хайр энэрэл нь өдөр бүр, тэр ч бүү хэл мөнхөд бидэнд шинэ
боломж олгодог!
1. Тамирчдын гаргасан алдаанд хариу өгөх тал дээр, ямар нөхцөл байдал танд илүү
хүнд байдаг вэ?
2. Христ шавь нарынхаа алдаатай хэрхэн нүүр тулж, тэдэнд хэрхэн хандсан бэ?
3. Та тамирчдаа өөртөө итгэх итгэлтэй байлгаж, тэднийг бусдаас илүү амжилтад
хүрэх боломжийг олгох ямар стратеги баримтлах вэ?
4. Нэмэлтээр унших: Иохан 11: 1–16; 21: 15–19; Марк 11:21
Таны тавьсан шаардлагад хүрэхгүй байсан ч, надад харуулсан хайр энэрэл, нигүүлслийн
тань төлөө талархая. Харилцаж буй хүмүүсээ чадах хирээрээ урамшуулахад мин
туслаач. Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More