YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 109 OF 365

ТОГЛООМ ТОГЛОХ УУ?
ЭСВЭЛ ХУДАЛ ХЭЛЭХ ҮҮ?

Дуглас Фэйрчайлд

Хуурамч гэрч шийтгэл хүртэнэ
Худлаар тургигч заавал сүйрнэ.
— Сургаалт үгс 19:9


“Хэрэв гүйж буй хүн дөхөөд ирвэл газарт унаад, цохиулсан юм шиг дүр эсгэ. Хэрэв
торгууль салгаж чадвал, бидэнд ашигтай.Сагсан бөмбөгт довтолгооны алдаа гаргахдаа
бид тоглогчдоо хэрхэн “өсгийн дээрээ алхахыг” харуулаад шүүгчдэд нөлөөлдөг бил үү?
Нөгөө багийнхаа урдаа барьдаг тоглогчийг тоглолтод орж чадахаа больчихоосой гэж
дотроо бодож байсан уу?Бид ямар ч үнээр хамаагүй хож хэмээн тамирчдадаа зааж, дүрэм
журмыг өөрт ашигтайгаар ашигладаг уу? Спорт болон амьдралд ялах нь зөв зан чанартай
байхаас илүү чухал байдаг уу?”
Сэтгэл судлаачид худлаа ярих талаар байнга судалж ирсэн. Саяхны нэг судалгааны
тайланг харвал, хүн өдөрт дундажаар арван удаа худал ярьдаг гэжээ. Дасгалжуулагч бид
өдөр тутмын харилцаагаараа хамт ажилладаг оюутнууд болон олон нийтэд дээрх жишээг
давтдаг болох нь сүүлийн үед мэдэгдэж байна.Бидний үг үйлдэл Сургаалт үгс дээр гарч
байгаа шиг байнгын хараа хяналт дор байдаг.Манай тамирчид ч бэлтгэлээ хийснийхээ
дараа, хоол идэхээр суухдаа бидний зөвхөн үг яриаг ч биш, зан хандлагыг маань даган
дуурайдаг. Талбай дээр үзүүлж буй бидний үлгэр жишээ өсвөр насны олон залуусын оюун
санаанд насан туршид нь ул мөрөө үлдээх болно.
Дасгалжуулагч бидэнд зан чанарыг заахдаа ашиглах төгс жишээ бий. Библи болон
Христийн үйлсийг даган дуурайгаарай. Тэгвэл тамирчдаа хааш нь чиглүүлэх талаар
эргэлзэх зүйлгүй болно. Бурханы ажлын жинхэнэ, амьд үлгэр загвар болоорой.


1.Би бусдад зааж, дасгалжуулж байхдаа Бичээс дэх Бурханы жишээг дагаж байна уу?
2.“Тоглоомын чадвар” гэсэн хандлагаа эргүүлэхийн тулд би одоо юу хийж чадах вэ?
3.Ямар нэгэн заль мэх хэрэглэхгүйгээр, дүрмийн дагуу тоглохыг би заах гэж оролдож
байсан бил үү?
4.Нэмэлтээр унших: Дуулал 119:160–163; Ром 3:4; Филиппой 4:8


Бурхан минь, намайг судалж, замуудыг минь шалгаач. Өдөр бүр уулзаж харилцдаг
хүмүүстээ буруу үлгэр дууриал үзүүлсэн бол надад мэдүүлээч. Таны зааврыг даган, хийж
байгаа бүх ажил болон амьдралдаа үнэнийгярьхадминь туслаарай. Амен.

Day 108Day 110

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More