YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 103 OF 365

САЛХИНЫ ЭСРЭГ

Марти Дюрден

Өмнө зүгийн зөөлөн салхи үлээж эхэлсэнд тэд хүссэнээр болох нь гэж санаад
зангуугаа татаж, Крэтийн дагуу хөвөв. Харин тун удалгүй эх газраас Еуракулон гэдэг
хүчтэй салхи хуйлран салхилахад...
— Үйлс 27:13–14


Жулиус хэмээх зуутын дарга хоригдол Паулыг Ром руу дагуулж явах үүрэгтэй байв. Тэр
өвөл болохоос өмнө товлосон газраа хүрнэ гэж Паулын анхааруулгыг эс тоон замаа
хөөсөн юм. Зөөлөн салхи тэдний аялалд урам зориг өгч байсан боловч, дараа нь тэд 14
өдрийн турш хүчтэй шуурганд автаж, ачаа бараагаа алдаж, амь насаараа хохирох шахсан.
Онгоцонд сууж байсан хүмүүсийн олонх нь аяллыг урагшлуулахыг хүссэн тул, ахмад
Паулыг биш, олон нийтийн санаа бодлыг даган алдсан юм.
Дасгалжуулагчид бид байнга олон нийтийн хараа хяналтанд байдаг, тиймээс ч заримдаа
“хор хөнөөлгүй зөөлөн сэвшээ салхины” аясыг дагах нь амар санагддаг. Гэсэн хэдий ч ихэнх
хүмүүсийн үзэл бодол дунд Бурханы хүсэл байдаггүй. Сайн найз нөхдийн зөвлөмж зааврыг
сонсох нь сайн боловч, Бурханы Үг ба Ариун Сүнс эцсийн эцэст бидний замыг тодорхойлох
ёстой. Дасгалжуулагч Дэн Хеннингийн “Алдар нэр Баасан гарагаас Ням гарагийн хооронд
байдаг” гэсэн үгийг санаарай. Заримдаа би алдартай болох хүсэлдээ хөтлөгдөн, Христийн
төлөө зориулалт гаргахдаа хойрго ханддаг байсан шийдвэртээ харамсдаг юм. Харин та
яадаг вэ?


1.Дасгалжуулагчийн хувьд тамирчид өөртэй чинь дотно байхаасаа илүү таныг
хүндлээсэй гэж хүсэж байна уу?
2.Та заримдаа өөрийнхөө зөв бодлын эсрэг шийдвэр гаргадаг уу?
3.Заримдаа чиний зөв байхад, “салхины эсрэг” гүйгээд байгаа юм шиг санагддаг уу?
4.Нэмэлтээр унших: Дуулал 118: 8–9, 119: 9–11; Матай 6: 19–21; Үйлс 27


Эзэн минь, би бусдаар хүлээн зөвшөөрүүлхээс илүү Таны мэргэн ухааныг эрэх үед бусдад
илүү нөлөөлдөг гэдгээ ойлгоход минь туслаач. Амьдрал, ажил мэргэжил, харилцаандаа
сайн сонголт хийх мэргэн ухааныг надад өгөөч. Амен.

Day 102Day 104

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More