YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 102 OF 365

АРДХАА МАРТ

Чип Мехафей


Ах дүү нар аа, би үүнийг өөрийн болгосон гэж бодохгүй байна. Харин хийдэг ганц
юм маань ардхаа мартаж, урдах зүйлс рүүгээ тэмүүлж, Христ Есүс дотор Бурханы
дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдаг.
— Филиппой 3:13–14


Ахлах сургуулийн сагсан бөмбөгийн дасгалжуулагчийн хувьд тамирчид маань өнгөрсөнд
тохиолдсон зүйлсдээ автаж амьдардаг болохыг би анзаарсан. Цуврал хожлын дараа
тэд өөрсдийгөө байгаагаасаа илүү гэдэгт итгэж эхэлдэг. Ийм итгэлтэй байдал нь тэдэнд
эерэгээр нөлөөлдөг аж. Түүнчлэн цуврал ялагдлын дараа эргэж ялах амаргүй байдаг. Яагаад
гэвэл баг өөртөө итгэлгүй болдог.
Хэт их өөртөө итгэх эсвэл огт итгэхгүй байхаас салгахын тулд бүх дасгалжуулагчид
багийн гишүүдийг анхаарлаа төвлөрүүлэхийг уриалдаг. Бид тамирчдадаа өнгөрсөн үеэс
илүүтэйгээр ирээдүйд юу хүлээж байгаад анхаарлаа төвлөрүүлэхийг сануулдаг. Тоглолт
бүрийн дараа бид “Улирлын тоглолт маргааш эхэлнэ” гэж хэлдэг. Энэ нь бид багаараа хүрч
болох бүх зүйлийг санахад тусалдаг.
Үүнтэй ижил зарчим сүнслэг байдалд ч хамаатай. Урьд өмнө үйлдсэн гэм нүглээ дурсан
санах үедээ бид сэтгэл санаагаар унадаг. Яллагчийн хувьд Сатан бидний нүгэл хэзээ ч
уучлагдахгүй эсвэл мартагдахааргүй агуу юм шиг санагдуулж, биднийг Христэд итгэгч
хэмээн дуудуулах зохисгүй гэж мэдрүүлэхийг хичээдэг. Гэсэн хэдий ч, үнэн нь бид үнэхээр
зохисгүй хүмүүс бөгөөд энэ нь сайн мэдээ болдог. Бид бүгдээрээ нүгэлтнүүд, гэхдээ
Христээр дамжин бид Бурханаар хайрлагдсан. Бид хэзээ ч өөрсдийн хүчээр авралыг олж
авдаггүй; Бурхан биднийг хайрлахаар сонгосон учраас л биднийг хайрладаг, тиймээс Есүс
биднийг аврахын тулд загалмай дээр эцсийн үнийг төлсөн юм.
Бурхан бидний өнгөрсөн үеийг үл харгалзан бидэнтэй хамт агуу зүйлийг хийж чаддаг
бөгөөд Тэр биднийг хайрладаг тул, амьдрал өнөөдрөөс эхэлж байгааг мэдээсэй гэж хүсдэг.
Үүний хариуд бидний бусдад өгч чадах хамгийн том бэлэг бол Бурхан бидний өнгөрснөөс
илүү ирээдүйд нигүүлслээ өгөх тухай сайн мэдээ юм. Энэ агуу бэлгийг гараа сунган хүлээн
авцгаая.


1.Та өнгөрсөн амьдралтайгаа хамт үлдээх хэрэгтэй зүйл юу байна?
2.Бурхан таныг хэрхэн өөрчлөөсэй гэж хүсэж байна вэ?
3.Нэмэлтээр унших: Иеремиа 29:11; 2 Коринт 4: 7-9; 5:17; 1 Иохан 2:12


Эзэн минь ээ, Намайг уучилж, хайрлан, үхэл болон амилалтаар золин авсанд баярлалаа.
Би Тантай хамт урагшлах болно. Амен.

Day 101Day 103

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More