YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 104 OF 365

БИДНИЙ ХАМГИЙН ШИЛДЭГ НЬ БАЙХ
ЭРХ ЧӨЛӨӨ

Фил Жонс

Та нар юу ч хийсэн, хүмүүст бус харин Эзэнд мэт чин сэтгэлээсээ хийгтүн.
— Колоссай 3:23


Дасгалжуулагч, тамирчдын хувьд бид бүх зүрх сэтгэл, бие махбод, сэтгэл хөдлөлөө
ажилдаа зориулдаг. Библид “Биднийг байгаа бүх зүйлээ өгөхийг” зааварчилсан бөгөөд
үүнийг хэрэгжүүлээд эхлэхээр бид Паул Колоссай хотын итгэгчдэд юу гэж хэлснийг ойлгож
эхэлдэг.
Энэ эшлэлийн 2-р хэсэгт, Паул бидний хүчин чармайлт нь хүнээс илүү Бурханыг
хүндэтгэхэд чиглэсэн бол юу тохиолдож болохыг хэлж байна. Гэвч бидний чадвараас нэр
хүнд, үнэ цэн маань хамаардаг, амин хувиа хичээсэн, өнөөгийн үр дүнд суурилсан нийгэмд
энэ нь тийм ч амар биш бололтой. Олонд танигдах, бусдад сэтгэгдэл төрүүлэхийн тулд
их хичээх тусам, бид Бурханаар бүтээгдсэн эрх чөлөөтэй хүмүүс шигээ байж чадахгүй
байгаагаа олж мэддэг. Үнэндээ бидний дийлэнх нь ялалтын дарамт, мөн бүтэлгүйтэх вий
гэх айдсыг мэдэрч ажлаа хийдэг. Ингэх нь юманд хөөгдсөн юм шиг яарч ажлаа хийхэд
хүргэдэг ба хэзээ ч хамгийн сайнаараа хийхэд нөлөөлдөггүй.
Христитгэгчдийн амьдралын хамгийн эрх чөлөөт зарчмуудын нэгийг өөрийн биеэр
мэдэрсэн сайн мэдээ юм гэж Паул бичжээ: Бидний хийх зүйл бол бид хэн ч биш болох, бидний
үнэ цэн бол өөрсдийн маань хүчин чармайлтаар хийж чадах зүйл дээр тулгуурладаггүй,
зөвхөн Есүсийн загалмай дээр бидний төлөө хийсэн зүйл дээр тулгуурладаг гэдгийг Паул
бидэнд ухааруулахыг хүсжээ! Бид Христийн өргөлийн бодит байдлыг ухаарч, хүлээн авбал,
бид ямар байхаар бүтээгдсэн тэр байдал дотроо эрх чөлөөтэй байж чаддаг. Бид Христийн
болзолгүй, бас золиост хайрыг амсах үед (яг л Паултай адил!), бидний зүр сэтгэл Бурханыг
эрэн хайж, хүндлэхийг илүүд үздэг!
Бидний ур чадвар Бурханаас ирдэг. Гүйцэтгэлээс үл шалтгаалан Тэр биднийг хайрладаг
гэдгийг мэдэх нь бусдаас сайшаал хүртэхийн төлөө тоглох гэсэн бодлыг маань үгүй
болгодог. Энэ нь биднийг тэдний сэтгэлд нийцүүлж шийдвэр гаргахаас ч чөлөөлдөг. Учир
нь бид Эзэний төлөө бүх зүрхээ зориулаад завгүй байдаг юм!


1.Хэн эсвэл юу танд өөрийгөө үнэлэх үнэлэмж өгдөг вэ?
2.“Тэдний хийж буй зүйл хэн болохыг нь тодорхойлдог” гэсэн худал хуурмаг итгэлээс
та тоглогчдоо хэрхэн хамгаалах вэ?
3.Та хүмүүсийн төлөө бус харин Эзэний төлөө “эрх чөлөөтэйгээр” яаж дасгалжуулах
вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 37:1–6; Матай 6:5–8, 26–34


Тийм ээ, Эзэн минь, өнөөдөр Тантай хамт, Таны төлөө идэвхтэй ажиллахад минь
туслаач, тийнхүү бусад хүмүүс Таны хайр ямар уудам болохыг мэдэх болтугай! Амен.

Day 103Day 105

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More