FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ТӨГСГӨЛИЙН ШУГАМ ДЭЭР
АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЬЕ
Билли Коулман
Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан.
— 2 Тимот 4:7
Би бие болоод сэтгэлийн хувьд гүйлтийн тамирчин юм. Спортоор хичээллэдэг байхдаа
онцгойрох зүйлгүй ч ойрын зайд гайгүй гүйдэг байлаа. Би хөлбөмбөгийн талбай, сагсан
бөмбөгийн талбай дээр, хаана ч хамаагүй гүйж л байдаг байсан. Тэр үед надаас хурдан
нэгнийг үнэхээр санахгүй байна. Хүн айсан үедээ хурдан гүйдгийг та мэднэ!
Сүнслэг уралдаан гэж бас байдаг. Амьдрал бол богино зайн гүйлт бус харин марафон
гэдгийг миний эхнэр Ширин надад хэд хэдэн удаа сануулж билээ. Тэр намайг ойрын зайн
гүйлтэнд дуртайг мэддэг. Богино зайны гүйлтийн тамирчид маш хурдан ядардаг. Тэднийг
удаан хугацаагаар хол замд хурдтайгаар гүйлгэх боломжгүй. Үүний эсрэгээр холын зайн
гүйгч уралдааныг дуусгахын тулд алгуур, жигд хурдтай гүйх ёстой.
Христэд итгэгчдийн эцсийн зорилго бол Бурханы бидний өмнө тавьсан уралдааныг
дуусгах явдал юм. Бид хичнээн хурдан хөдлөх нь тийм ч чухал биш, гэхдээ бид дуусгах
болно. Энэ уралдаанд бид өөр хэн нэгэнтэй өрсөлдөхгүй боловч, даван туулах ёстой саад
бэрхшээлүүдтэй тулгардаг. Итгэгч бид өмнө маань Христийн тавьсан зорилгод хүрэх ёстой.
Нэг милл зайд гүйхийн тулд, тойрог замаа дөрвөн удаа тойрон гүйдэг. Эхний тойрог
асуудалгүй, гүйгч энэ үед эрч хүчтэй байдаг тул ядрахгүй. Хоёр дахь тойрог нь тийм ч хялбар
биш, гэхдээ тэсвэрлэх боломжтой. Гүйлтийн тамирчид хамгийн их айдаг, муу нэртэй нь
гурав дахь тойрог байдаг. Гурав дахь тойрогт гүйгч цуцаж эхэлдэг, мөн цаана нь дахиад нэг
тойрог байгааг бодож, дарамтанд ордог . Гүйгч эргэлзэж эхлэх ба больмоор ч санагддаг.
Яагаад дөрөв дэх биш гурав дахь тойргоос айдаг юм бэ? Дөрөв дэх тойрогт гүйгч барианы
шугамыг хардаг тул тэр өөрийн мэдэлгүй, хүчээ хуримтлуулж, илүү хурдан ч гүйж магадгүй
юм. Гүйгчид ямар нэг байдлаар төгсгөлийг нь харж чадвал амжилтанд хүрч чадна гэдгээ
мэддэг.
Бидний сүнслэг уралдаанд сорилт, бэрхшээл тулгарах нь гарцаагүй. Бид ядарч бууж
өгөхийг хүсэж ч магадгүй. Гэхдээ Христ барианы шугам дээр зогсож байгаа бөгөөд хэрэв
бид Түүнд анхаарлаа төвлөрүүлбэл уралдааныг дуусгах болно.
1.Бид эхлүүлсэн ажлаа дуусгахад Христ хэрхэн алдаршдаг вэ?
2.Нэмэлтээр унших: Иохан 17: 4; Үйлс 20:24
Эзэн минь, Сатан анхаарлыг минь сарниулахаас намайг хамгаалж, Танд анхаарлаа
төвлөрүүлэхэд минь туслаарай. Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More