FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ЭХНИЙ ХАРИУ ҮЙЛДЭЛ
Лиза Фишер
ЭЗЭН, үгэнд минь чих тавьж,
Ёолохыг минь анхаараач.
Хаан минь, Бурхан минь,
Хашхиран тусламж гуйхыг минь сонсооч,
Учир нь Тандаа би залбирч байна.
ЭЗЭН, өглөөд Та дуу хоолойг минь сонсоно.
Өглөөгүүр би Танд бараалхан, хүсэн хүлээх болно.
— Дуулал 5:1–3
Амьдралдаа асуудал гарч ирэхэд бид янз бүрийн аргаар хариу үйлддэг. Бодолтой хүн
асуудлыг эргэцүүлэн бодож, аль болох олон өнцгөөс нь авч үздэг бол,чалчаахүн
бусдын мэргэн ухаанаас сонсож, зөвлөгөөг авахыг эрмэлздэг. Хийдэг нэг нь асуудал руу
ханцуй шамлан орж шийдэл олох гэж хичээдэг бол өөр нэг нь хүнд хэцүү үед сөрөг сэтгэл
хөдлөлдөө автаж магадгүй.
Бид ямар ч хандлагатай бай хамаагүй, асуудал бэрхшээл тохиоход хамгийн эхлээд
залбирдаг байгаасай гэж Бурхан биднээс хүсдэг. Том ч бай, жижиг ч бай, ямар нэг зүйл
хийхээсээ өмнө Бурханд хүсэлтээ өргөх нь бидний дагавал зохих хамгийн ухаалаг арга
юм. Дуулалд “Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг түшнэ. Зөвтийн ганхахыг Тэр хэзээ ч
зөвшөөрөхгүй” (55:22) гэж бичжээ.
Тэмцээнд орох багаа бүрдүүлэх, тамирчиндаа сахилгын шийтгэл оноох, тоглогчидоо
сайн тоглож чадаагүйд бухимдах, албаны хүмүүстэй зөрчилдөх гэх мэтээр дасгалжуулагчид
өдөр бүр бэрхшээлтэй тулгардаг. Гэсэн хэдий ч багтаа үлгэр дууриал болж, хэрхэн
Христийндагалдагчбайнамьдрахыгхаруулж,бэрхшээлтулгарахадэхлээдзалбирч
байгаагаа харуулдаг.Биднийг бодол хүслээ хөлд нь тавьж, дуу хоолойг нь сонсохын тулд
зүрхээ нээгээсэй хэмээн Бурхан хүсдэг.
Бид аюул занал тохиоход хамгийн эхлээд 911-рүү (Америкт яаралтай тусламж хэрэг
болоход энэ дугаар руу залгадаг) залгахаа мэддэг. Харин залбирал нь сүнслэг 911-тэй
адил бөгөөд гурвалаар оршигч Бурханы хайр, оршихуйд амарч тухлан, Түүний хариултыг
тэвчээртэй хүлээх боломжийг бидэнд олгодог.
1.Асуудал гарч ирэхэд та хэрхэнхариулдаг вэ?
2.Та дасгалжуулагчийн хувиарЕсүсийн эрх мэдлээс хойш ухарч байсан талбайна уу?
Хэрэв тийм бол яагаад?
3.Асуудал тохиоход хамгийн эхлээд залбирдаг болбол таны дасгалжуулах хэв маяг
хэрхэн өөрчлөгдөх бол? Та юу гэж бодож байна вэ?
4.Нэмэлтээр унших: Матай 11: 28–29; Филиппой 4: 6; 2 Тесалоник 3: 5
Эзэн минь, би өнөөдөр хамгийн эхлээд Тан руу залбирахыг сонгоход минь туслаарай.
Миний ачааг үүрсэнд баярлалаа. Тамирчид хийгээд бусад дасгалжуулагчийнн өмнө Таны
Хүү Есүс Христээр дамжин ирдэг амар амгалан, хайр ба ерөөлийг үлгэрлэн харуулахыг
хүсэн залбирч байна. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More