YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 92 OF 365

САНХҮҮГИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ:

Оол Шиербам

Хэн маш бага юманд итгэмжтэй байна, тэр нь их юманд ч мөн итгэмжтэй байдаг...
Иймээс хэрэв та нар шударга бусын эд баялагт итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт
жинхэнэ баялгийг даатгах билээ?
— Лук 16:10–11


Та санхүү мөнгөндөө шударга зөв ханддаг уу? Материаллаг зүйл хийгээд үүнд хэрхэн
хандах талаар Есүс юу юунаас илүүтэй олон ярьжээ. Яагаад? Учир нь материаллаг
зүйлтэй хэрхэн харьцах нь Бурханд хэр их итгэдгийн маань илрэл болдог юм. Бидний
амьдралд мөнгө, хоол хүнс, ус, хувцас гэх мэт зүйлс хэрэгтэй байдаг. Бурхан Өөрийг
нь хайн, эрэлхийлж буй хүмүүсээ хэрэгцээтэй бүх зүйлээр нь хангахаа амласан. Хүмүүс
материаллаг зүйл ихтэй байх тусмаа илүү их аз жаргалтай болно гэж итгэдэг. Гэхдээ бодит
байдал ийм биш. Америкчууд бидэнд түүхэн дэх бүх үндэстнээс илүү их эд зүйл байдаг
боловч, бид аз жаргалтай үндэстэн болж чадаагүй л байна.
Хичнээн дасгалжуулагч санхүүгийн асуудлаас болж ажилгүй болж, хичнээн сургууль
элсэлтийн журам зөрчсөн гэх шалтгаанаар сануулга авсан бэ? Бурхан хүүхдүүдээ шударга
бус байхад дургүй. Бид татварын тайлангаа худлаа гаргаж, өөрт хамааралгүй зүйлийг аван,
хувийн ашиг сонирхлын үүднээс сургууль, байгууллагадаа худлаа мөнгөний нэхэмжлэл
бичиж, эсвэл авлига авч, сургуульдаа шинэ оюутан элсүүлэх үедээ занганд унадаг. Энэ
болгонд бид Бурханд хандан “Та бидний хэрэгцээг хангаж чадахгүй” гэж хэлж буйтай адил
юм.
Искариотын Иудас хэрэглээний мөнгөний уутыг хариуцаж байжээ. Библид түүний
мөнгөтэй харьцах сэдэл, үйлдлийг нь дурдсан байдаг. “‘Яагаад энэ тосыг гурван зуун
денараар зарж ядууст өгсөнгүй вэ?’ гэв. Тэрээр ядуусын талаар санаа тавьсандаа бус, харин
хулгайч байсан болохоор тэгж хэлжээ. Тэр мөнгөний хүүдийг барьж, дотор нь хийснийг
авчихдаг байжээ” (Иохан 12: 5-6).
Төсөв, санхүү мөнгөө хэрхэн зохицуулах нь Бурханд итгэх итгэлийн тань илрэл болдгийг
санаарай.


1.Надад үл хамаарах ямар юмыг би хувьдаа авсан бэ?
2.Би ямар давуу эрх эдэлж байна вэ?
3.Би ямар үйлдлүүдээ засах хэрэгтэй вэ?
4.Нэмэлтээр унших: Матай 6: 25–33; Лук 16: 1–13


Бурхан Аав аа, Таны надад өгсөн бэлгүүдийг би буруу зарцуулах сорилтод ордгоо мэднэ.
Та миний хэрэгцээнүүдийг хангана гэдэгт итгэн, ертөнцийн хуурмаг сурталчилгаанд
автахгүй байхад минь туслаач. Амен.

Day 91Day 93

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More