YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 91 OF 365

АЙДСЫН ХҮЧ

Билл Бурнетт

Та нар хаан хууль болох “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэснийг Бичвэрийн дагуу
биелүүлж байвал та нар сайныг үйлдэж байна.
— Иаков 2:8


Нэг тамирчин нь хар тамхи татаж байгааг дасгалжуулагч Стив мэдэж байлаа. Тэр
тамирчин нь багийнхантайгаа аялалд явахдаа татдаг байсан бөгөөд энэ бол дүрэм
зөрчиж буй хэрэг юм. Гэвч дасгалжуулагч Смит ямар ч арга хэмжээ аваагүйн дээр түүнтэй
тусгайлан уулзсан ч үгүй.
Улирлын төгсгөлд сургуулийн захирал нь дасгалжуулагч Смитийг дуудан уулзаж мөнөөх
тоглогч багийн дүрмийг байнга зөрчиж байсныг батлан хэлэв. Тэгээд мэдсээр байж, ямар
нэг арга хэмжээ аваагүй тул ажлаа хүлээлгэж өг хэмээжээ. Дасгалжуулагч Смит яагаад
тухайн тамирчинтайгаа уулзаж, тулж ярилцаагүй юм бол? Түүнд уулзах олон боломж
байсан шүү дээ. Тус тамирчин өмнө нь ямар нэг зөрчил гаргаж байгаагүй, дээр нь сайн
гэр бүлээс гаралтай, мөн баг нь байнга ялж байсан нь үүнд нөлөөлсөн юм болов уу. Эдгээр
шалтгаанаас болоод Дасгалжуулагч Смит түүнтэй тулж ярилцаж чадаагүй байж болох ч,
гол асуудал нь айдастай холбоотой байх магадлалтай. Айснаасаа болж бид зөв зүйл хийж
чадахаа больдог. Айна гэдэг нь хүн байхын нэг чанар юм. Гэхдээ бид айснаасаа болоод зөв
зүйтэй арга хэмжээ авах чадвараа алдах үед өөрсдийгөө төдийгүй бусдыг хохироодог ажээ.
1 Иохан 4:18 -д “төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна” гэдэг. Бичээст хайр ба айдсын
хоорондох ялгааг харуулдаг бөгөөд бид энэ хоёроор нэгэн зэрэг удирдуулж чадахгүй гэсэн
үг юм. Биднийг хайрласандаа дуулгавартай байж, үхэлтэй тулгарахыг сонгосон Есүсээс
бид хамгийн агуу тушаал болох хайрын тухай мэдэж авдаг. Иохан цааш нь бидэнд “Эхлээд
Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг” (19) гэжээ. Бурхан биднийг хайрладаг шиг
бид тамирчдаа хайрлаж чадна. Энэ нь бид тэдний асуудлыг үл тоомсорлож, эсвэл тэдэнд
асуудал байхгүй юм шиг дүр эсгэх шаардлаггүй гэсэн үг юм. Биднийг гэсэн Бурханы хайр
бидэнд зөв зүйл хийх зүрх зоригийг өгдөг.


1.Ямар үед та илүү их айдаг вэ?
2.Хэн нэгэнтэй нүүр тулан уулзахаар явахдаа та юу мэдэрдэг вэ?
3.Төгс хайр гэж юу вэ?
4.Нэмэлтээр унших: 2 Хаад 17: 35–36; Дуулал 27: 1-6; Исаиа 17: 7–8; Иохан 14: 13–21


Эзэн минь, намайг төгс хайраар хайрласанд баярлалаа. Энэ хайрыг хүмүүст
мэдрүүлж, түгээхэд минь туслаач. Амен.

Day 90Day 92

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More