YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 90 OF 365

АЙДАС

Жиер Жонсон

Харин Иаков аа, чамайг Бүтээгч ЭЗЭН,
Израил аа, чамайг бий болгогч ЭЗЭН
Одоо ингэж айлдаж байна.
“Бүү ай.
Би чамайг зольсон
Чамайг Би нэрээр чинь дуудсан.
Чи Минийх.”
- Исаиа 43:1


Жон үүрэндээ ирэхэд хоёр удаа бөмбөг гарч, баг нь нэг гүйлтээр дутуу явж байлаа. Жон
сандарч байв. Эхний шидэгч өнгөрөөд, хоёрдох мөн гуравдах нь болов. Жон цохих
гэж оролдсонгүй. Түүнийг үүрэндээ суухад дасгалжуулагч нь яагаад бөмбөгөө цохиогүйг
лавлан асуув. “Хэрэв би алдаж цохивол таныг уурлах байх гэж бодсон” гэж Жон хариулжээ.
Айснаасаа болж тэр хөдөлж чадахаа байсан шиг олон тамирчин, дасгалжуулагчид алдчих
вий гэж айснаасаа яг ийм нөхцөлд ордог. Ямар ч шалтгаантай байсан бай, айдас бол спортод
байдаг нэг хүчин зүйл юм. Амьдралын бүх талбар дээр айх зүйл гардаг.
Өөрсдийн үйлсээр Эзэний ивээлийг хүртэж чадна гэсэн буруу ойлголтод хөтлөгдөх
үедээ бид хуульчилсан үзэл бодолд баригддаг бөгөөд ийм үед итгэл нь биднийг айдас руу
хөтөлдөг. Ийм үед бидний амьдрал Жоны нэгэн адил гацаж орхидог. Ийм айдсаа болж бид
Бурханы хүссэн шиг амьдарч чадахгүй, саажсан мэт болдог. Тиймээс бидэнд ийм айдас
хэрэггүй. Учир нь биднийг үхлийн болоод айдсын боолчлолоос чөлөөлөхөөр Христ энэ
дэлхийд ирсэн юм. Загалмай дээрх үйлсээрээ Тэр бидэнд амьдрал, баяр баясгаланг өгсөн
билээ. Тэр Өөрийн дагалдагчдыг хэзээ ч айдаст автуулж амьдруулахгүй бөгөөд биднийг
Түүнтэй харилцаатай байж, эрх чөлөөтэй амьдраасай гэж хүсдэг юм.
Бурхан биднийг өөрөөс нь эмээж байгаасай хүсдэг. Харин дасгалжуулагчид бид тамирчдаа
айдсаар удирдаж болохгүй. Бурханаас зөвөөр айж эмээх тухайд Библид “Эзэнээс эмээх”
буюу Түүний агуу гэдгийг бишрэн, хүндэтгэх гэсэн утгаар хэлсэн байдаг. Эзэн биднийг
Өөртөө дуудсан. Хэрвээ бид Есүс Христээр дамжуулан Бурхантай хамт байх сонголтыг
хийвэл мөнхөд Түүнтэй хамт, айдас хүйдэсгүй амьдрах болно.


1.Таны хамгийн том айдас юу вэ?
2.Та гэм нүглээс чөлөөлөгдсөн үү?
3.Та хэрхэн айдасгүйгээр Эзэний хүүхэд болж, Есүстэй хамт амьдрах вэ?
4.Нэмэлтээр унших: Иеремиа 29:11–14; Даниел 10:19; Еврей 13:6


Төгс Хүчит Эзэн минь, ус гатлахад минь Та хамт байх тул баярлалаа. Бусдад Таны
хайр болон баяр хөөрийг хуваалцах хүчийг өгөөч. Амен.

Day 89Day 91

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More