FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
БҮРЭЛЗСЭН ФОКУС
Дейв Холмкист
Бүхий л зүрхээрээ ЭЗЭНд итгэ
Өөрийнхөө ойлголтод бүү түшиглэ,
Алхам бүрдээ Түүнийг таньж мэд
Амьдралын замыг чинь Тэр шулуун болгоно.
- Сургаалт үгс 3:5-6
Би долоон удаа марафонд гүйснийхээ дараа цагаа багасган богино зайны гүйлтэд
анхаарахаар шийдсэн юм. Олон янзын төлөвлөгөөний дагуу шаргуу бэлтгэл хийж, хагас
марафонд бэлтгэгдсэн учир гүйхэдбэлэн байв. Гүйх хугацаанд хэт их анхаарснаас болж
ерөнхий стратегиэ барьж чадаагүйгээс гүйнэ гэдгээ орхигдуулсан юм. Гүйлтийн уралдааны
тухай мэдэж байсан ч би буруу зорилгод төвлөрсөн тул миний фокус бүрэлзэн, тодорхой
бус байлаа. Үр дүнд нь би гүйлтийн хугацааг богиносгож чадаагүй бөгөөд хуучин гэмтлээ
улам хүндрүүлсэн юм. Бурхан үүгээр дамжуулан надад чухал сургамж өгсөн.
Христийг даган явахад бидэнд адил зүйлс тохиолддог. Бид хэдийгээр итгэмжтэй,
дуулгавартай, бусадтай итгэлээ хуваалцан амьдарч байгаа боловч бид заримдаа дадаж
сурсан зүйлээсээ хазайх тохиолдлууд гардаг. Заримдаа дэлхийлэг зүйлс бидний итгэл
үнэмшил дундуур орж ирэхэд бусад хүмүүсийн бодолд хэт анхааран, өөрсдийн итгэл
үнэмшлээ хойш тавьдаг. Тиймээс бид үргэлж Эзэний Хаанчлал доторх амьдрал болон
туйлын зорилгоо анхаарах хэрэгтэй.
Дэлхийн өрсөлдөөнөөс бид энэ үнэнг мэдэж авсан. Би зөвхөн өөр дээрээ төвлөрж байсан
учраас хагас марафонд гол фокусаа алдсан юм. Итгэлийн амьдрал дээр ч мөн үүнтэй адил
зүйл болдог. Бид үүнийг өөрсдийн хүчээр хийж чадахгүй. Бид цаг үргэлж Есүс рүү хараагаа
чиглүүлэх хэрэгтэй бөгөөд мэргэн хийгээд мөнхийн хөгжил дэвшил рүү хөтлөх Бурханы
Үгээр удирдуулах хэрэгтэй.
1.Таны фокус хэзээ бүрсгэр байдаг вэ?
2.Ямар шалтгааны улмаас бүрсгэр байна вэ?
3.Сайн хардаг байхын тулд та юу хийх хэрэгтэй вэ?
4.Нэмэлтээр унших: Сургаалт үгс 3:5–8; 1 Коринт 15: 57–58; Еврей 12:1–2
Эзэн минь, миний хараа байх ёстой газраас холдох үед надад ухааруулаач. Хийж буй
бүх зүйлийн суурь нь Эзэн Та байхаар миний анхаарлыг хандуулаарай. Таны хүчээр
хараагаа цэвэр байлган үргэлжлүүлэн амьдрахад туслаарай. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More