FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ЭРГЭН ИРЭХ
Пайл Стрийт
Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн.
- 2 Тимот 1:7
Жак Никлаус 59 настайдаа буюу 1999 оны 1 сард зүүн гуяны орлуулах мэс засалд орсон
тул 40 жилд анх удаагаа Мастер тэмцээнийг алгасжээ. Эмч нь түүнийг зургаан сарын
тоглолтод эргэн ирэхээс өмнө зургаан удаагийн Мастерс тэмцээнийг алгасах байх гэж
таамаглаж байж. Харин нөхөн сэргээлтийн дараа эмч түүнийг дөрвөн сарын дараанаас
тоглох боломжтой талаар мэдээлжээ.
Бэртэл гэмтэл нь тамирчдад бие махбодын, сэтгэл зүйн, сүнслэг байдлын хувьд урам
зориггүй болгодог. Тимот номонд элч Паул “Энэ шалтгааны улмаас, миний гар тавигдсанаар
чамд өгөгдсөн Бурханы бэлгийг бадраахыг чамд сануулъя. Учир нь Бурхан бидэнд айдсын
бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн. гэжээ (2 Тим 1:6-7).
Тимотод буй зүрхэн дэх итгэл нь түүний эмэг эх болон эхээс дамжин ирсэн тухай Паул
элч сануулан хэлжээ. “Чамд өгөгдсөн Бурханы бэлгийн дөлийг бадраагаарай” хэмээн Паул
элч хэлж байна.
Эзэний Үгээс суралцан, итгэлийн хүмүүсийн нөхөрлөл, залбирал дунд бид өөрсдийн
дотор байгаа хүч чадал, зоримог байдлынхаа галыг өрдөхөд унтарч байсан цог улам
хүчтэйгээр дүрэлзэн асах болно.
1.Та урам хугарахаар зүйлтэй учирч байна уу?
2.Таны одоо байгаа байдалд элч Паулын зөвлөгөө хэрхэн тус болж болох вэ?
3.Нэмэлтээр унших: Лук 22:54–60; Иохан 21:15–25
Эзэн минь, Таны Үгээр би амлалтыг авсан. Би айдсаар биш итгэлээр алхах болно.
Уналт минь ялалт болно гэж итгэж байна. Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More