YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 44 OF 365

УНАЛТ

Пат Стрийт

ЭЗЭН, хэдий болтол юм бэ?
Та намайг үүрд мартах юм уу?
Хэдий болтол Та надаас
Нүүрээ нуух юм бэ?
- Дуулал 13:1


Тамирчид ялагдлыг туйлаас үзэн яддаг. Тэд барьж эсвэл цохиж чадаагүй гэх мэт
бүтэлгүйтлээс сэргийлэхийн тулд юу ч хамаагүй хийдэг. Зарим тамирчин гутал,
цохиураа сольдог бол зарим нь дадал зуршлаа сольдог. Христэд итгэгч бид бүтэлгүйтэхдээ
Бурханд хаягдсан мэт санагддаг. Ялагдсан тамирчдын адил, итгэгчид бид ч мөн адил
эргэлзээ, айдас, бухимдлаас болж зовдог. Тэр бүү хэл тулаанд ялагдаж буй мэт санагдах нь
ч бий.
Дуулал 13:1-г бичиж байх тэр үед Давид ч мөн шаналж байв. Тэрээр сүнсээр унасан
бөгөөд тусламж гуйхад нь Бурхан хариулахгүй байгаа мэт санагдаж байлаа. Давид хэрхэн
сүнслэг уналтаас гарсныг Дуулал 13-р бүлгээс харж болно. Нэгт, тэрээр Бурханаас тусламж
гуйсан (3-4) ба энэ нь сүнслэг ялалтын эх сурвалж болдог ч үйлдэхэд тун бэрх санагддаг.
Хоёрт, гарах замыг заах цорын ганц Нэгэнд тэр итгэсэн (5). Гуравт, тэр Эзэнийг магтсан
(6). Бурхан уналтын цаг хугацааг нь дуусгах тул тэрээр Бурханд талархан магтан дуулжээ.
Та уналтад орсон юм биш биз? Бүх зүрхээрээ Эзэн рүү эргэж, Түүнд итгэ, Түүнийг магт.
Тэгээд үргэлжлүүлэн тоглоорой!


1.Эзэн таныг хаясан мэт санагдаж байна уу?
2.Сүнслэг амьдралд тань онцгойлон ажиллах талбар байна уу? Бурханд итгэх, эсвэл
Бурханы үгэнд итгэх, эсвэл Эзэнийг магтах гэх мэт.
3.Нэмэлтээр унших: Дуулал 13


Эзэн минь, бүтэлгүйтэх үед минь надад Таны тусламж хэрэгтэй байдаг. Та бол миний
ялалт гэж би итгэдэг. Би Танд болон Таны ариун нэрд итгэдэг. Амен.

Scripture

Day 43Day 45

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More