YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 49 OF 365

ӨРИЙН ДАРАМТ

Стив Элизон

Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр бөгөөд бузартаагүй сүсэглэл бол өнчин
хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг зүдрэхэд нь эргэж тойрон, өөрийгөө ертөнцөөр
бохирдуулалгүй хамгаалах явдал мөн.
- Иаков 1:27


Хямралд орсон хүнд хэрхэн туслах тухай би эртний танил нэгэн дасгалжуулагчтай
ярилцсан юм. Тэр үнэхээр туслахыг хүсэж байсан ч хувийн санхүүгийн байдлаас болоод
туслаж чадахгүй байгаагаа бараг нулимс унаган ярьсан юм. Тэрээр өрөнд боолчлогдсон
байв. Түүний түүхийг элбэг биш гэж хэлмээр боловч өнөөдөр нөхцөл байдал ийм байна.
Бид бүгд зээлийн эрин үед амьдарч байна. Бүхий л худалдаа, үйлчилгээ биднийг өр зээл
тавьж амьдрахыг дэмжиж байна. Олон байгууллагууд бүтээгдэхүүн борлуулалтын ашгаас
илүү хүүгээс ашиг хүртдэг. Өрийн үйлчилгээнүүд хүмүүсийг боолчилсоор байна. Сургаалт
үгс 22:7 бидэнд өрний тухай сануулан хэлсэн байдаг. ‘Ид, уу’ гэдэг ч энэ нь үнэнээсээ биш,
“Тэд үргэлж үнэ бодож байдаг.” Өртөн зээлдүүлэгчийнхээ зарц болдог.
Дасгалжуулагчид тамирчдынхаа амьдралын хэв маягийг мэддэг учир хэнд нь тусламж
хэрэгтэй, мөн хэрхэн туслах тухай онцгой боломжуудыг мэдэж байдаг. Дасгалжуулагч
хэрэгцээ шаардлагатай шавьдаа туслах нь цэвэр итгэлээр хийж буй зүйл юм. “Та нар энэ ах
дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” (Матай 25:40).


1.Та өөрийгөө өрийн дарамтад байна гэж бодож байна уу? Хэрэв тийм бол Эзэнээс
зааварчилгаа хүсэн гуйсан уу?
2.Таны хувь хүний сонголтууд тамирчдад тусламж болоход саад болж байсан уу?
Хэрэв тийм бол бусдад туслах боломжтой болохын тулд ямар өөрчлөлтүүд хийх
хэрэгтэй вэ?
3.Нэмэлтээр унших: Сургаалт үгс 6:1; 11:15; 20:16; 22:7; Иаков 2:15–17


Эзэн минь, Танд алдар хүндлэлийг авчрахуйц байдлаар санхүүгээ зөвөөр захиран
зохицуулахад туслаарай. Амен.

Day 48Day 50

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More