YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 53 OF 365

ЭНЭ ГҮН ГҮНЗГИЙ ЗҮЙЛ ҮҮ, ӨНГӨЦ ҮҮ?

Чак Бассет

Хааны зүрх ЭЗЭНий мутар дахь усны урсгал
Хаа таалсан зүгтээ Тэрээр хааныг чиглүүлнэ. - Сургаалт үгс 21:1


Ааваас минь гадна миний амьдралд нөлөөлсөн хүн бол дасгалжуулагч минь байсан
юм. Сахилга бат, спорт, сурлага гээд бүх л асуудалд намайг анхааран халамжилж,
үнэн зөвөөр дүгнэдэг байлаа. Надад олон үнэтэй сургаал хэлдэг байсны нэг нь “чи хүнтэй
зодолдож, хэрэлдвэл бөндгөр хэзээ ч эрүүл саруулаар ажиллахгүй” гэсэн үг байв. Төд удалгүй
надад түүнтэй хамт багшлах хүндтэй үүрэг ногдсон юм. Дасгалжуулагч маань одоогоор 21
жил үйлчлээд байгаа Христитгэлт Тамирчдын Нөхөрлөлийг үүсгэн байгуулсан юм. Тэр
нөхөрлөл эхэлсэн цагаас Есүс миний амьдралыг өөрчилсөн бөгөөд дасгалжуулагч маань
намайг хамтрагч болооч гэж хүсэж билээ. Жилийн дараа тэрээр өөр ажил эхлүүлэхээр
болж, “Есүсээр удирдуулаарай” гэж хэлээд, нөхөрлөлийн бүлгийг надад даатган үлдээсэн
юм.
Хүүхдүүд чин сэтгэлээс гараагүй үгсийг тэр дор нь мэддэг. Дасгалжуулагч маань харин
үнэнээсээ ярьдаг хүн байсан тул би зөвлөгөөг нь дагаж, Христээр удирдуулахаар шийдсэн
билээ. Миний хийх зүйл бол тамирчдын төлөө залбирч, анхаарч халамжлахынзэрэгцээ
өөрийн удирдах чадвараа сайжруулах явдал байлаа. Энэ нь яах аргагүй сүнслэг тулаан байв.
Удирдах чадвар минь өнгөц бус, ул суурьтай байгаасай гэж би хүсэж байлаа.
Таны хувьд ямар байна вэ? Таны удирдах хэв маяг Есүсийн зөвхөн хүч чадлыг бус,
Түүний эр зориг, хүнлэг чанар мөн тэвчээрийг харуулж байна уу? Бусдыг халамжилж,
тэдэнд Христийг харуулахыг хүсвэл бид бүх үг, үйлдлээрээ Түүнтэй адил байхыг хичээх
ёстой.


1.Гэр бүлээ, тамирчдаа удирдан чиглүүлж буй таны удирдлага өнгөц байна уу, ул
суурьтай байна уу?
2.Гэр бүл, хамтран ажиллагсад, тамирчдадаа сүнслэг үнэ цэнийг харуулах ямар бодит
арга замууд байна вэ?
3.Дасгалжуулагчийн маань хэлсэнчлэн “ямар ч олигтой санаа төрөхгүй” буюу хэлэх ч
үггүй болсон тохиолдол танд бий юу?
4.Нэмэлтээр унших: Иохан 13:15, Тит 2


Тэнгэрлэг Эцэг минь, би Христэд жинхэнэ итгэгч баймаар байна. Есүстэй улам адил
болж, ойр дотныхондоо нөлөөлөхөд надад хэрэгтэй зүйлсийг зааж, бүх үйлчлэл, үйл
хөдлөл, удирдах арга ухаан, хайраараа Түүнийг харуулахад туслаарай. Амен.

Day 52Day 54

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More