YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 56 OF 365

ШИНЭ ХЭР НЬ
ЭНГИЙН ЗҮЙЛИЙГ БҮТЭЭХ НЬ

Мелиса Винтер

Акул, Приска нар өөрийн гэрт цугладаг чуулганы хамт та нарт
Эзэн дотор халуун мэнд хүргэж байна.
- 1 Коринт 16:19b


Ихэнх дасгалжуулагчид “дасгалжуулагчийн бэлэвсэн эхнэр” гэдэг үгийг мэдэх байх.
Хөлбөмбөгийн дасгалжуулагчид “Эхнэрээ 8 сард үнсээд, 12 сард уулзъя гэж хэлээрэй”
гэсэн утгаар хэлдэг. Өнөөгийн нийгэмд ихэнх дасгалжуулагч ийм уриатай амьдарч байна.
Хөгжилтэй нь, “дийлэнх хүмүүсийн” хийдгийг хий гэж Христ биднээс хүсдэггүй. Христэд
итгэгчдийнхээ хувьд бид нийгэмдээ илүү өндөр жишгээр буюу шинэ хэр нь энгийн зүйл
бүтээхээр дуудагдсан.
Хэрвээ Христ биднийг бусдыг дасгалжуулахын төлөө дуудсан бол бидний хань ижил тэр
үйлчлэлийн нэг хэсэг биш гэж үү? Үйлс 18-д элч Паул нь Акул, Приска нарыг жишээ болгон,
гэр бүлээрээ хэрхэн үйлчилж болохыг харуулсан. Тэд хамтдаа майхан хийдэг байсан бөгөөд
Паулыг гэртээ байлгажээ. Элч Паул үйлчлэлээ үргэлжлүүлэхээр явахад тэд ч үйлчлэлээ
үргэлжлүүлэн Апол гэгч иудей эрийг дагалдуулж, гэртээ урин,Бурханы замыг нарийн
тайлбарлаж өгөв. Энэ жишээнээс дасгалжуулагчийн үүргийг харж болно. Бидэнтэй
хамт ажилладаг залуусын хэд нь өдөр бүр Эзэний тухай энгийн ойлголтуудыг хүлээн
авдаг бол? Мөн хэрхэн Эзэнийг гэрчлэн амьдарч байна?
Ханиа дасгалжуулагчийн ажлынхаа нэг хэсэг хэмээн харж, ханьтайгаа хэрхэн
үйлчилжболохталаарЭзэнээсасуунзалбираарай.Тамирчдынхөдөлгөөнөөс
зохион байгуулж буй цугларалтад туслах, тоглолтын дараа тамирчдыг тань анхаарч
халамжлахад туслах, залбирах гэх мэтээр эхнэр нөхөр тань дасгалжуулагчийн үйлчлэлд
тань идэвхтэй туслах боломжтой.


1.Дараах зүйлсийг та хэрхэн эрэмбэлэх вэ? Үүнд: Христ, эхнэр эсвэл нөхөр, үр хүүхэд,
ажил, амжилт?
2.Бусдыг дасгалжуулан өндөр ачаалалтай ажиллаж байхдаа ч хэрхэн гол зорилгоо
алдахгүй байх вэ?
3.Дасгалжуулагч хэдий ч нөхөр эсвэл эхнэрийн хувиар гэр бүлдээ хийж чадах хамгийн
чухал зүйл чинь юу вэ?
4.Нэмэлтээр унших: Үйлс 18


Эзэн минь, Таныг анхаарч, дасгалжуулагчийн хувиар гэр бүлээ үйлчлэлийнхээ нэг хэсэг
байлгах арга замыг зааж өгөөч. Амен.

Scripture

Day 55Day 57

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More