FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ӨӨРТӨӨ ХЭТ ИТГЭЛТЭЙ БАЙХЫН ЭРСДЭЛ
П.Ж.Медүри
Тиймээс өөрийгөө зогсож байна гэж бодогч нь уначихгүйн тулд болгоомжил.
- 1 Коринт 10:12
Зарим тоглолт дээрээ би бодсоноосоо муу байж, сайн дуусгаж чаддаггүй. Дасгалжуулагчийн
хувьд том тоглолтуудад хэт болгоомжтой ханддагаас болдог байж ч болох юм. Баг
дараагийн тоглолтондоо үргэлж бэлэн байж чаддаг уу? Өөртөө итгэлтэй байх нь сайн хэрэг
хэдий ч, хэт бардвал сул тал болдог.
Эзэн биднийг сүнсээр хэт бардам байж болохгүй гэж сануулдаг. Итгэлээрээ алхахад
хэрэгтэй бүгдийг Христ бидэнд өгдөг. Харин бид хамгийн хүчирхэг мэт үедээ уруу татлагад
хамгаас их өртдөг. Ийм үедээ л бид хамгаалалтаа сулруулж, Христийн оронд өөрийнхөө
хүчинд найддагтай холбоотой.
Уруу татлагаас хол байхын тулд бид Эзэнтэй ойр байж, Түүний Үгээс суралцаж,
залбирлаараа Түүнтэй ярилцаж, өдөр бүр Түүний нигүүлсэл хэрэгтэй гэдгийг хүлээн
зөвшөөрөх юм. Есүс элч нартаа “Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс хүсэж байна,
харин махбод дорой юм” гэж хэлсэн байдаг (Мк 14:38). Бүрэн зэвсэглэх тухай Лук номд Есүс
“Хэн Миний араас дагахыг хүснэ, тэр хүн өөрийгөө үгүйсгэн, өдөр бүр загалмайгаа үүрч
Намайг дага” (Лк 9:23) хэмээн дагалдагчиддаа сануулсан билээ. Өдөр бүр Бурханы үгийг
унших нь чухал. Нэг, хоёр өдөр л хамгаалалтаа сулруулахад бид бардамнан сайрхаж, сул
дорой болсноор дайсны дайралтад хялбар өртөхөөр болдог. Энэ талаар “Саруул ухаантай,
сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж
буй архирах арслан мэт энд тэндгүй явдаг” гэж Петр хэлжээ. (1 Пт 5:8)
Ганц тоглолт бүтэн улирлын үр дүнг шийдэхгүй. Нэг өдрийн сүсэгтэй байдал биднийг
бүтэн улирал сүнслэг байлгахгүй. Харин бүдэрчихгүйн тулд өдөр бүр Эзэний нигүүлсэл, хүч
чадлыг эрэн хайж байх хэрэгтэй.
1.Спортод юу биднийг бардам болгодог вэ?
2.Хэт бардам байх тухай Петр бидэнд юу гэж хэлсэн бэ? (Лук 22:31-34)
3.1 Коринт 10:13-т Эзэн ямар амлалт өгсөн бэ?
4.Нэмэлтээр унших: Иуда 24-25
Ааваа, бат зогсохын тулд Таны энэрэл нигүүлсэл хэрэгтэй байна. Жинхэнэ
дайсантайгаа нүүр тулахад Та намайг сонор байлгаж, өдөр бүр Танаар хүчирхэг байхад
туслаарай. Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More