FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ТАМИРЧНЫ ХАРАА
Майт Брейди
Та нар үнэнд дуулгавартай байснаараа сэтгэлээ ариусгаж, чин сэтгэлээс ах дүүсээ
хайрлах болжээ. Тийнхүү бие биеэ зүрхний гүнээс хайрлагтун.
- 1 Петр 1:22
Би ахлах ангид байхдаа зун нь алдартай бейсболын багт элсэж орсон юм.Энэ явдал
өөрийгөө үзэх үзэлд маань түлхэц болж билээ. Гэсэн хэдий ч улирлын эхнээс авхуулаад л
дасгалжуулагч маань тоглогчдын төлөө гэхээсээ илүү багийн нэр хүндэд илүү санаа тавьдаг
болох нь тодорхой болов. Түүний хэлж байгаа зүйл нь тустай хэдий ч “Би чамайг л илүү
сайн тоглогч болоосой гэж хүсэж байна”, “Энэ чамд цаашид илүү дээр нөхцлийг үүсгэнэ”
гэх мэт шүүмжилсэн өнгө аястай үг их хэлдэг байв. Тэр хэнийг ч хуураагүй л дээ. Тамирчид
дасгалжуулагчийн сэтгэл доторх хараа зорилгыг нэвт шувт мэддэг. Түүний санаа тавьдаг
зүйл бол зөвхөн ялалт гэдгийг бид мэдэж байсан бөгөөд энэ нь бидний тоглолтын үр дүнд
нөлөөлсөн. Энэ баг жилээс жилд өөр жагсаалт гаргадаг байсныг би сүүлд мэдсэн юм. Хэн ч
дасгалжуулагчийн төлөө тоглохыг хүсдэггүй. Тамирчид бүгд адилхан. Тэд дасгалжуулагчаа
харж, өргөмжлөн дээдэлж, тэднээр сайшаалгаж, хайрлуулахыг хүсдэг.
Би ялалтыг хэзээ ч тоглогчдоосоо дээгүүр тавьдаггүй дасгалжуулагч болно гэж өөртөө
амлаж билээ. Дасгалжуулагч бидний хувьд залуу тамирчдыг Бурханд үнэнч нэгэн болгох
асар их боломж, үүрэг хариуцлага бий. Тэд зорилгод хүрэх хэрэгсэл байж болохгүй. Эдгээр
залуусын зарим нэгийнх нь амьдралдаа амсаж буй цорын ганц хайр нигүүлсэл нь бидний
зүгээс өгч буй хайр байж болох юм. Тиймээс бүх зүрх сэтгэлээсээ тамирчдаа хайрлацгаая.
(1 Петр 1:22)
1.Та тамирчидтайгаа “зорилгодоо хүрэх хэрэгсэл” шиг харьцаж байсан уу?
2.Та тамирчдаа зөвхөн тоглогч гэдгээр нь бус, харин хувь хүнийх нь хувьд үнэ цэнтэй
нэгэн хэмээн боддог гэдгийг танай тамирчид мэдэх үү? Та үүнийг хэрхэн харуулж
байсан бэ?
3.Хэрхэн илүүтэй чин сэтгэлээсээ ханддаг болох вэ?
4.Нэмэлтээр унших: Ром 12:9, 1 Иохан 3:18
Эзэн Есүс ээ, багийнхнаа гэсэн чин сэтгэлийг өгөөч. Тэдний зүрх сэтгэлээс илүүтэйгээр
багтаа оруулах хувь нэмэрт нь илүү анхаарч, хайрлаж чадаагүй үеүдийг минь Та
уучлаач. Зөвхөн Та л төгс хайрладаг. Надад хариуцуулсан эдгээр тамирчдаа хайрлахдаа
гэм нүгэлтэй намайг ашиглаач. Таны хүч чадлаар би энэ чин сэтгэлийг олж авах
боломжтой. Таны гайхалтай нэрээр залбирлаа. Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More