YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 68 OF 365

ХАГАС ХАМГААЛАГЧИЙН
САХИЛГА БАТ

Брайн Картер

Гэвч Петр ширүүн салхи хараад айн живж эхлэв. Тэгээд
—Эзэн минь, намайг авраач гэж орилоход нь...
- Матай 14:30


Сүүлийн14жилбиахлахсургуулийнхөлбөмбөгийнбагийн,хамгаалалтын
дасгалжуулагчаар ажиллаж байна. Хагас хамгаалагч нарыг дасгалжуулдаг байсан ба
амжилттай тоглолт гаргахын тулд тамирчид өөрийгөө бүрэн зориулах хэрэгтэй байв. Энэ
нь хувийн маш өндөр сахилга бат шаарддаг.
Хагасхамгаалагчиддовтолгооныхамгаалалтыгуншижсураххэрэгтэй.Хагас
хамгаалагчидойрорчноосайтаражиглаж,юуболжбайгаагмэдрэхийнзэрэгцээ
довтлогчийн толгойг сайн анхаарах хэрэгтэй. Үгүй бол хожигдох магадлалтай юм. Гарааны
тамирчны толгой хөдөлбөл хагас хамгаалагч маш хурдан хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй.
Довтолгооны тоглолтууд олон болдог бөгөөд гарааны тоглогч хаашаа ч довтолж болно.
Хагас хамгаалагчдыг ялах олон арга байдаг ч баг дотроо хамтрах нь чухал.
БиХристэдитгэгчдийнхувьдөсөжхөгжихдөөхагасхамгаалагчдадхэрэглэдэг
дасгалжуулалтыг заримдаа ашигладаг. Бидний эргэн тойронд дэлхийн жишгийг дагасан
олон зүйлс болдог. Христийг амжилттай дагая гэвэл бид Эзэн рүү хараагаа хандуулах
хэрэгтэй. Эзэнээс хараагаа салгахад, бид эргэлзэн тээнэгэлзэж, зөв замаасаа хазайдаг.
Петрийг завинаас гарахад яг ийм зүйл болсон. Тэр Есүс рүү бүрэн анхаарсан үедээ усан
дээгүүр алхаж чадсан. Харин түүний хараа Есүсээс салж, ус руу хандах үед живж эхэлсэн.
Довтолгооны хамгаалагч шиг, дэлхий буюу Сатан биднийг унагах олон тоглолтуудыг
үзүүлдэг хэдий ч бидний Эзэн бүхий л зүйлсийг бидэнд хангаж өгсөн. Багт тулгуурлан хагас
хамгаалагчид амжилт гаргадаг шиг бид зөвхөн Эзэнд түшиглэн, залбирал болон гуйлтаараа
түүний хүчинд найдвал амжилтад хүрэх болно.


1.Та Христэд итгэгчийн хувьд амьдралдаа юунд анхаарах хэрэгтэй вэ?
2.Дэлхий юугаар таныг уруу татдаг вэ?
3.Нэмэлтээр унших: Ром 16:17-18, Колоссай 2:8-10


Аав аа, хараагаа Танд, Таны үнэнд хандуулахад туслаач. Зүрх сэтгэл, оюун бодол,
сүнсийг минь дэлхийн эмх замбараагүй байдлаас хамгаалаач. Амен.

Day 67Day 69

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More