FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
САХИЛГА БАТ
Марк Хиггинс
Хүү минь, ЭЗЭНий сахилгажуулалтыг бүү жигш,
Түүний зэмлэлд бүү зэвүүрх.
Хүүгээ хайрладаг эцэг хүний адил
Хайрладаг хүнээ ЭЗЭН сахилгажуулдаг юм шүү.
- Сургаалт үгс 3:11-12
Дасгалжуулагч багаа сахилга баттай байлгах үүрэгтэй. Сахилга бат сайтай баг илүү
амжилт гаргадаг байдаг ба дасгалжуулагч багаа сахилга баттай байлгах эсэх нь чухал
юм. Алдрын танхимын дасгалжуулагч Жон Вүүдэний хувьд сахилгажуулалтыг чухал гэдгийг
мөн шийтгэл болон сахилгажуулалт нь хоорондоо ялгаатай гэдгийг мэддэг байв. Жон
Вүүдэнтэй хамтарсан “One-on-one” номын зохиолч Жей Карти “Шийтгэл нь шийтгэж буй
хүний сэтгэлийг өргөдгөөрөө, зөвхөн шийтгэж буй хүндээ л ашигтай байдаг. Шийтгэл нь
зөвхөн нэг талыг баримталсан байдаг” гэж бичжээ. Хэн ч сахилгын арга хэмжээ авхуулахыг
хүсдэггүй ч хэрвээ энэ үйл явцыг сайн хийж чадвал тухайн хүн ямар нэг зүйл сурч авдаг.
Өнөөдрийн нийгэмд тамирчид олон янзын сонголт хийх хэрэгтэй болдог бөгөөд сайн
дасгалжуулагч тамирчиддаа ухаалаг шийдвэр гаргахад нь тусалж чадна.
Спорт нь амьдралын талаар олон зүйлийг бидэнд зааж өгдөг. Спортын ертөнцөд
дасгалжуулагч бидэнд сахилгын арга хэмжээ авдаг бол амьдрал дээр Бурхан биднийг
сахилгажуулдаг. Эзэн биднийг мэргэн ухаанд сургахаар дууддаг ч бид ихэвчлэн буруу
сонголт хийдэг. Ийм үед бидэнд авч буй Эзэний сахилга батын арга хэмжээг Бурхан
Эцэгийн хайр гэж хүлээн авах хэрэгтэй. Эзэн биднийг эцэг хүн хүүгээ, дасгалжуулагч
тамирчдаа сахилгажуулдаг шиг дасгалжуулдаг. Эзэн биднийг илүү сайн болгохын тулд
хэцүү нөхцөл байдлуудыг ашигладаг. Бид Түүний сахилгажуулалтад талархан, тэнгэрлэг
ивээл гэж харах хэрэгтэй юм.
1.Та тамирчныхаа сайн сайхны төлөө сахилгын арга хэмжээ авдаг уу?
2.Таны сахилгын арга хэмжээ авах арга барил бусдад сурах боломж олгодог уу, эсвэл
шийтгэх маягтай байдаг уу?
3.Бурханы авч буй сахилгын арга хэмжээг та хүлээн авч, суралцаж байна уу? эсвэл
дургүйцэн, эсэргүүцэж байна уу?
4.Нэмэлтээр унших: Сургаалт үгс 12:1; 15:10; Еврей 12:4–13; Илчлэлт 3:19
Эзэн минь, намайг сахилга батад сургаж байгаад баярлалаа. Тэвчээртэй байж,
үйлчлэгч байхын төлөө залбирч байна. Алдаанаасаа суралцан илүү сайн Христэд
итгэгч болоход, Таны нэрийн төлөө алдрыг тань өргөхөд туслаарай. Бүх тамирчдадаа
хэрэгтэй байдлаар сахилгажуулан, дасгалжуулахад туслаарай. Эзэн минь, Таны ивээл
ерөөлд талархаж байна. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More