YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 70 OF 365

ЗӨВИЙГ ҮЙЛДЭХ НЬ

Mайкль Вижинс

Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрэх үү? Эсвэл Бурханыхыг уу? Эсвэл би
хүмүүст таацуулах гэж хичээх юм уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүст таацуулсаар
байсан бол Христийн зарц биш байх байсан.
-Галат 1:10


Улирлын сүүлийн тоглолтдоо хөлбөмбөгийн Marquette баг 10-0 харьцаатайгаар ялж
явсан бөгөөд улирлын эхний аварга болох өндөр магадлалтай байлаа. Тоглолтоос
хэдхэн өдрийн өмнө, гарааны 16 тоглогч согтууруулах ундаа ууж, баривчлагдсан тухай
дасгалжуулагчид утасдаж хэлэв. Багийн дүрмээр согтууруулах ундаа хэрэглэвэл тоглолтоос
хасдаг бөгөөд дараа долоо хоногийн тоглолтод гарааны 16 тамирчин сэлгээнд сууснаар тэд
63-0 харьцаатай хожигдож, дасгалжуулагчийн найдвар унтрав.
Дасгалжуулагч тэдгээр тамирчдын бугуйнд зөөлөн алгадахаас өөр зүйл хийсэнгүй. Ихэнх
дасгалжуулагчид ийм үед анзаараагүй мэт орхих юм уу, улирал дууссаны дараа сахилгын
арга хэмжээ авдаг бол энэ дасгалжуулагч тэднээс илүү хэцүү шийдвэр гаргав. Тэр тоглолтод
хожихоос илүү шударга зан, ёс зүйг чухалчилсан байна. Тамирчдын бодлогогүй занг
өөхшүүлэн өнгөрөөдөг нийгэмд энэ дасгалжуулагч бахархууштай шийдвэр гаргасан юм.
Христэд итгэгчид бас адил нөхцөл байдалд ордог. Зөв зүйл хийх нь тэр бүр хялбар
байдаггүй бөгөөд хүмүүс ч дэмжээд байдаггүйн дээр нэр хүндээ алдах нь бий. Багахан худал
хэлэх, хуурах, үүргээ үл тоох зэрэг зүйлсийг нийгэм бидэнд байдаг л зүйл гэж ойлгуулдаг.
Хэдийгээр богино хугацаанд ашиг хүртээдэг мэт боловч энэ нь бидний шударга занг
эвддэг билээ. Зөв зүйл хийснээр байнга сайшаагдахгүй ч, хийх хэрэггүй гэсэн үг биш юм.
Яагаад гэвэл Есүс Христ бидэнд жишиг тогтоосон. Пилатын өмнө ирэхэд Христ Өөрийгөө
үгүйсгэн, амиа аварч болох л байсан. Гэтэл Есүс бидний нүглийн төлөө үхэлтэй нүүр тулсан.
Хүмүүсийн өмнө бус Эзэний өмнө зөв зүйл хийж, Түүнд таалагдахыг хичээх үед Эзэний
нигүүлсэл биднийг хүчтэй болгодог.


1.Та амьдралынхаа аль талбарт ёс зүйн асуудалтай нүүр тулж байна вэ?
2.Та бусадтай харилцахдаа шулуун шударга байдлыг хэрхэн үлгэрлэж байна вэ?
3.Та тамирчдаа буруу зүйл хийхэд нь ямар арга хэмжээ авч, хариуцлагатай байлгаж
байна вэ?
4.Нэмэлтээр унших: 1 Самуел 24; Даниел 3:8–30; Хосеа 14:9


Эзэн минь, Та бүхий л байдлаараа төгс билээ. Таны хаанчлалд хувь нэмэр оруулж
чадалгүй, зөв зүйл хийхгүй байгаа талбаруудыг минь харуулж өгөөч. Амен.

Day 69Day 71

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More