FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
БҮҮ АЛГАС!
Шери Смит
Эцэст нь, бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бөгөөд даруу байцгаа.
Ерөөлийг өвлөхөөр дуудагдсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг
доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн. Учир нь
“Амийг хүсэмжилдэг бөгөөд,
Сайн өдрүүдийг үзэхийг хүсдэг нь
Хэлээ муу муухайгаас
Уруулаа худал хэлэхээс хамгаал.
- 1 Петр 3:8-9
Заримдаа дасгалжуулагч нар тамирчдаа таньж мэдэх боломжоо алддаг. Юунаас
бид ингэдэг вэ? Эсвэл бидний анхаарлыг татахын тулд өдөр бүр шаргуу хичээдэг
тамирчдаа л анхаардаг уу? Энэ тухай бодоход хүн бүрийг анхааран халамжилдаг нэг
хүн санаанд буудаг. Дэлхий дээр Христ амьдралаараа бидэнд багийн тамирчин бүрд
хэрхэн хандах үлгэр дууриаллыг харуулсан бөгөөд Түүн рүү хараагаа чиглүүлэх нь
тун чухал юм. Учир нь баг зөвхөн од тамирчдаас бүрдээгүй гэдгийг бид мартчих гээд
байдаг. Бүх тоглогчид чухал билээ.
Дасгалжуулагч нь тамирчин бүрийг урамшуулан босгож, дэмжин тордох хариуцлагыг
хүлээх авах ёстой. Зөвхөн од тоглогчдыг анхаарч үздэг байж болохгүй. Заримдаа мөрөн
дээр нь зөөлөн алгадах нь халамжийн нэг хэлбэр болдог. Есүс биднийг гуйхаас өмнө
бидэнд гараа сунгасан. Бид ч мөн адил хийх хэрэгтэй биш гэж үү? Тийм ээ, бид Түүний
үлгэр жишээг даган, тамирчдадаа энэрэнгүй сэтгэлээр хандацгаая. Есүс биднийг
хайрласан учир бүгдээрээ ч мөн бусдыг хайрлая. Бидэнд өгөгдсөн чадварууд нь Эзэний
алдрын төлөө юм. Хүн бүр давтагдашгүй онцгой чанартай бөгөөд Бурханыг онцгой
арга замаар алдаршуулахаар бүтээгдсэн гэсэн үг. Энэхүү үнэн нь багийн гишүүн бүр
багтаа өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байдаг тул хүн бүрийг анхаарч үзэх нь чухал
гэдгийг бидэнд сануулж байна.
1.Өөрийн жишээгээр бусдыг урамшуулахыг бид тамирчдадаа зааж байна уу?
2.Та тамирчдаа хэрхэн хардаг вэ? Тэдэнд Христийн хайрыг харуулах нигүүлслийн
төлөө залбираарай.
3.Нэмэлтээр унших: Ром 15:1-7, Ефес 5:1-2
Эзэн минь, багийнхаа тамирчин бүрийн төлөө талархаж байхад минь туслаач.
Ямар чухал болохыг нь, тэд байгаа учраас л баг бүрэн бүтэн болж байгаа гэдгийг
тэдэндээмэдрүүлэхэдтуслаач.Биднийзанбайдлаардамжуулантоглолтын
талбайд ч тэр, өдөр тутмын амьдрал дээр ч тэр бусад хүмүүс Таныг олж хараасай.
Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More