YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 77 OF 365

ДАСГАЛЖУУЛАХ ТАЛБАР,
ДУУДЛАГЫН ТАЛБАР

Сю Раймси

Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Албадлагаар бус, харин
сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, бохир ашгийн төлөө бус,
харин хичээл зүтгэлээр хий. Та нарт даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин
хонин сүрэгтээ үлгэр дуурайл бол. Тэгвэл Тэргүүн Хоньчныг гарч ирэхэд та нар
алдрын гандашгүй титмийг хүлээн авна.
- 1 Петр 5:2-4


Өрсөлдөөн бол хожил, хожигдлыг авчирдаг дасгалжуулалтын нэг хэсэг юм. Эзэний Үг
бидэнд өөрийн сүрэг болох тамирчдаа халамжлахаа мартахгүй байх тухай, үр дүнд
улайран анхаарахгүй байхыг сануулж байна.
Мэдээж бид бүгд ялалт байгуулахыг хүсдэг. Хэрэв бид мөнхийн титмийн төлөө тэмцэж
гэдгээ мартвал (1 Кор 9:25) дасгалжуулж эхэлсэн хэтийн хараагаа алдах болно. Агуу
Хоньчин Түүнд таалагдахын төлөө амьдардаг шигээ тамирчдынхаа төлөө адил зорилгоор
дасгалжуулдаг. Хонь хариулахтай адил дасгалжуулна гэсэн үг.
Эзэн бидэнд Өөрийг нь таньж мэдэх боломжоор дүүрэн илгээлтийн талбар өгсөн.
Ялагдал, ялалтаас илүүгээр бидэнд даатгаж өгсөн тэдгээр хүмүүсийг бид хэрхэн халамжилж
байгааг Эзэн анхаарч хардаг. Тиймээс Петр бидэнд тамирчдадаа хэрхэн үйлчлэх тухай
зааварчилгааг дээрх эшлэлүүдэд зааж өгчээ. Давуу тал, ашиг харж хэт сэтгэл хөөрлөөр
буруу чиглүүлэг, албадлага, шахалтаар удирдах бус, харин сүрэгт буюу багт зөв үлгэр
жишээ болж чиглүүлэх нь зөв аж. Агуу хоньчин Есүс Христ дахин ирэхэд бид мөнх алдрын
титмийг авах болно. Энэ л бидний найдвар болдог. Бид өдөр бүр энэхүү зорилгын төлөө
урагшлан, үг бус үйлсээрээ нотлоход Есүс бидэнд туслах болно. Биднээр дамжуулан Эзэн
тамирчдыг халамжилж байна.


1.Таны дасгалжуулах хэв маяг Петрийн тодорхойлсон хоньчны дүр төрхтэй нийцэж
байна уу?
2.Христэд сайшаагдахаар ямар бүтээлч аргуудаар та тамирчдаа халамжилж байна вэ?
3.Өөрийн сэдлээ үнэнчээр тодорхойлоорой. “Давуу тал болон ашиг сонирхол уу”, Чин
сэтгэлээс, баяр хөөртэйгөөр үү?” Дасгалжуулалтын тань талбарт өөрчлөлт хэрэгтэй
юу?
4.Нэмэлтээр унших: Исаиа 40:11; Иохан 10:11–15; 1 Коринт 9:24–27


Эзэн минь, тамирчдынхаа төлөө өмнөө тавьсан хараа зорилго, эн тэргүүнд тавих
зүйлс маань дээгүүрх, мөнхийн зорилго болон Таны алдрын төлөө байх болтугай.
Христийн нэрээр. Амен.

Day 76Day 78

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More