FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ЗОРИГЖУУЛАЛТ
Билл Бүрнет
Тиймээс хайр болон сайн үйлсийг бадраахын төлөө нэг нэгнээ анхаарч..
. Еврей 10:24
Дасгалжуулагч Пийкокийн баг мужийн аварга болов. Хувцас солих өрөөндөө орж ирээд,
бүгд л баярлан хөөрч, дасгалжуулагч нь тамирчдаа баруун, зүүнгүй тэвэрнэ. Энэ үед нэг
тоглогч нь сандал дээр ганцаараа сууж байгааг дасгалжуулагч олж харав. Тэр залуугийн эцэг
эх нь салсны дээр, эцэг нь хүүгийнхээ тоглолтыг огт үздэггүй архинд толгойгоо мэдүүлсэн
хүн байдгийг дасгалжуулагч мэдэж байв. Тэгээд түүн рүү очин, зүгээр эсэхийг нь лавлахад,
”Тийм ээ, дасгалжуулагч аа, би дахиад нэг тэврүүлж болох уу” гэж асуув.
Энэ явдал Пийкок дасгалжуулагчийн амьдралд ихээхэн нөлөөлж, тэр “тэврэгчдийн баг”
гэсэн ажиллагаа эхлүүлсэн юм. Тэрээр доорх ажилчдаа дасгалжуулж эхлэв. Зарим нь сайн
дэмжихгүй, бүр эсэргүүцэж байсан ч Пийкок дасгалжуулагч сул тэврэхийг зөвшөөрдөггүй
байв.Зөвхөн‘баавгайнтэврэлт’-ийглхүлээнзөвшөөрнө.Удалгүйдасгалжуулагчид
тамирчдаа тэвэрдэг болжээ. Энэ бол хүнийг зоригжуулдаг хамгийн үр дүнтэй арга болохыг
Пийкок олж мэдсэн байна.
Бидний ихэнх нь тэврэлт бол биднийг зоригжуулж, хэн нэгэн биднийг анхаарч байгаагийн
илэрхийлэл болдог гэдэгтэй санал нийлэх байх. Түүнээс гадна бие биеэ дэмжих олон аргууд
байдаг. Еврей 10:24-т сайн сайхны төлөө нэг нэгнээ хэрхэн дэмжин, зоригжуулах тухай
хэлжээ. Яаж? Урам хугарч, мохох бүх байдлыг Бурханы Хүү, Есүс загалмай дээрээ үүрсэн
бөгөөд үүгээр дамжуулан бид Бурханы хайрын тэврэлтийг хүлээн авах боломжтой болсон.
Иймийн тул хамтран ажилладаг дасгалжуулагчид, болон гэр бүлийн гишүүд, хөршүүдээ
зоригжуулцгаая.
1.Бусад хүмүүс таныг ямар арга замаар урамшуулж байсан бэ?
2.Дасгалжуулагчид таныг хэрхэн зоригжуулж байсан бэ?
3.Дасгалжуулагчид болон тамирчдаа зоригжуулах ямар арга замууд байна вэ?
4.Нэмэлтээр унших: Үйлс 15:30–32; Ром 15:4–6; Еврей 3:12–13
Эзэн минь, Таны хайрын тэврэлтийг хүлээн ав хэмээн намайг дуудсан нь ямар агуу вэ?
Таны алдрын төлөө бусдыг зоригжуулахад хайр тань намайг удирдах болтугай. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More