YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 82 OF 365

ААВГҮЙ БАЙХ НЬ

Жош Картер

“Би та нарын Эцэг болж
Та нар Миний хөвгүүд, охид болно” гэж
Төгс хүчит Эзэн айлддаг.
- 2 Коринт 6:18


Майк Тайсоны асуудлаар дүүрэн боксийн амьдралыг нэг хүн бүрмөсөн өөрчилсөн
гэвэл та итгэх үү? Тайсоны хууль ёсны асран хамгаалагч, зөвлөн чиглүүлэгч,
өмнөх дасгалжуулагч болох Кас Д’Амато бүгдийг өөрчилсөн гэж Тайсон ярьдаг билээ.
Тэрээр Тайсоныг 1986 онд ялалт байгуулахаас нь өмнө нас барсан юм. “Бүх зүйл
өөр байх байсан. Кас надад, чи бол өвдөлтөөс сурдаг төрлийн хүн” гэж хэлж байсан.
Түүнийг амьдралын тухай ярьж байгааг би ойлгоогүй байсан юм... Амьдралын тулаанд
би бол жижиг амьтан, 2-р зэрэглэлийн тулаанч” гэж Тайсан хэлж байжээ.
Элч Паул ч мөн Тимот гэх аавгүй залууд аав нь болсон юм. Паулын дэргэд байхдаа Тимот
хүчирхэг сүнслэг удирдагч, Христийн дагалдагчдын сайн үлгэр дуурайлал болсон юм
(Филипой 2:22). Харин өнөөгийн нийгэмд олон залуус аавгүй өсөж байна. Би дасгалжуулагч
болон залуу тамирчдад урам зориг өгч, дэмжин тусалдаг ч бид бүгдээрээ амьдралын
жинхэнэ утга учрыг олж авахын тулд Тэнгэрлэг Эцэгийн хайрыг хүлээн авах хэрэгтэй.
Аав нь түүнтэй хамт илүү удаан байсан бол түүний амьдрал болон ажил төрөл нь илүү
өөр байх байсан гэж Майк Тайсон үздэг байв. Хэн нэгний амьдралыг өөрчлөхийн тулд
Бурхан таныг ашиглаж болох юм. Та Бурханд тэрхүү боломжийг олгох уу?


1.Та дасгалжуулагчийн хувьд тамирчиддаа хэрхэн нөлөөлж байна вэ?
2.Таны амьдралд тусламж, зөвлөгөө чиглүүлэг хэрэгтэй байгаа “Тимот” шиг хүн
байгаа юу? Тэмцээн тоглолтоос нь гадна амьдралд нь та хэрхэн өөрчлөлтийг авчирч
чадах вэ?
3.Нэмэлтээр унших: Дуулал 10:17–18; 27:10; Ром 8:14–16


Эзэн минь, миний хайрын Аав болсонд баярлалаа. Тантай улам илүүгээр адил
болж, бусдын амьдралд Христ мэт хэрхэн нөлөөлөхийг үргэлжлүүлэн зааж, надад
туслаач хэмээн залбирч байна. Амен.

Day 81Day 83

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy