YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 85 OF 365

ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОГЧ

Гери Креймер

Тиймээс та нар мэргэн бус хүмүүс шиг биш харин мэргэн хүмүүсийн ёсоор,
хэрхэн алхаж буйгаа хянаж бай.
- Ефес 5:15


27 инч өндөр, үдшийн гоёлоо өмссөн Адел оцон шувуу хүмүүсийн өмнө сая доллар шиг л
харагдаж байна. Оцон шувууны хувьд “хөтөлбөргүй” өдөр бол сайн өдөр юм. Энэ өдөр
тэрээр цөөн хэдэн загас идэж, гэдсэндээ нөөцтэй тэр гэдсээрээ гулгаж жаргадаг өдөр юм!
Оцон шувууны хувьд сайн өдөр бол төгсгөлд нь хөмсгөө арчиж “Би үүнийг хийчихлээ” гэж
тунхаглаж чаддаг өдөр юм.
Дэлхийн гадаргуугаас 5000 тохой өндөрт өөр шувуу байдаг. Хойд Америкийн халзан
бүргэд хавтгай дээр 65 миль хурдлах чадвартай. Түүний хурц хараа нь түүнийг хоёр өөр
зүйл дээр нэгэн зэрэг төвлөрүүлэх боломжтой байдаг. Тэрээр олзон дээр буухдаа цагт 155
миль хурдлах боломжтой бөгөөд нэг квадрат инч тутамд 1000 фунт шахалт үзүүлж олзоо
барьж авдаг.
Бүргэдийг “зүгээр л нэг өдрийг өнгөрөөх” зорилгоор бүтээгээгүй. Бүргэдийн хувьд сайн
өдөр бол хөтөлбөргүй, үйл явдлаас зайлсхийсэн өдөр биш, харин үйл явдлыг бий болгосон
өдөр юм. Мэрэгч, туулай болон жижиг олз бүргэдтэй таарсан тухайгаа ярина гэдэг
бүргэдийн хувьд сайн өдөр юм.


1.Өдөр бүрийг та хэрхэн эхлүүлдэг вэ? Тухайн өдрийг сайн өнгөрөөсөн гэдгээ яаж
мэдэх вэ?
2.“Цагийг эргүүлэх” гэж юу гэсэн үг вэ? Цаг хугацаагаа хэрхэн “өөрөөр” зарцуулбал та
мөнхийн үр дүнг үлдээж чадах бол?
3.Таөнөөдөрдасгалжуулагчийнхувьдажлаадуусгалаагэхэд,танынөлөөлөх
боломжтой байсан тэр хүмүүс таныг хэрхэн дурсах бол?
4.Нэмэлтээр унших: Дуулал 67, 69, Ефес 5:1-21


Эзэн минь, өнөөдөр надтай уулзах бүх хүний амьдралд үр нөлөөгөө үзүүлэхийн тулд
намайг ашиглаач. “Өдрийг давлаа” гэж сэтгэл ханахгүй байхад туслаарай. Бурхан
минь, намайг хөгжихөд, боломжийг харахад туслаач. Өнөөдөр надтай уулзах хүмүүс
эцэст нь таны тухай ярих болтугай. Амен.

Day 84Day 86

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More