FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ХЭНД ИТГЭХ ВЭ?
Оол Шиербаум
Өнөөдөр хүмүүс дайснаас олж авсан олзноосоо дураараа идсэн байсан ч болоосой.
Тэгвэл бүр ч олон филист алагдах байсан биш үү?
- 1 Самуел 14:30
Саул хаан болон түүний хүү Ионатан нар филистчүүдтэй тулалдаж байхдаа, аль аль нь
хүнд хэцүү хямралыг туулсан ч асуудлыг хоёр өөр аргаар шийдвэрлэжээ. Ионатан хэцүү
нөхцөл байдлаас үл хамаарч, Бурханд найдан, итгэлээрээ үйлдэж байсан (1 Самуел 14:1-
14). Бурхан Ионатан дээр ирж, Филистийн хуаранд маш их үймээн самуун дэгдээснээр
израилчууд ямар ч хохиролгүйгээр тэднийг ялах боломжтой болсон (15-23).
Харин нөгөө талд Саул энэ нөхцөл байдалд айж сандарсан. Тэрээ айсандаа цэргүүддээ
бодит бус шаардлага тавьж, гэдсийг нь өлсгөвөл махчин ноход шиг тулалдах болно гэж
боджээ (24, 28). Харин цэргүүд нь өдөр шөнөгүй тулалдсаныхаа дараа эцэж туйлдав. Саул
ард түмнээ байнга шахамдуулдаг, аюултай удирдагч байв. Саул Бурханаас илүү өөртөө
итгэж, цэргүүдийнхээ хоол, ус, амралтыг сайтар бодолцож үзсэнгүй. Саул ихэнхдээ өөртөө
л санаа зовдог байсан тул цэргүүд нь үгээгүй ядуу хэр нь маш их татвар төлдөг байжээ.
Тэрээр Бурханаас холбоо тасарч, улмаар бүх сүнслэг хараагаа алдсан. Хүмүүс өөрийн эд
зүйлээс өөр хогшилгүй болсон байлаа. Саул цэцэн ухаанаар шүүн тунгааж чадаагүй тул
нөхцөл байдал нь хүнд болж, цэргүүд нь арга баржээ.
Ионатан “Хэрэв эрчүүдэд дайснаасаа олзолсон хоолноосоо чөлөөтэй идэхийг зөвшөөрдөг
байсан бол бид хэчнээн олон филистчүүдийг алж болох байсан бол” гэх хэлэхдээ аавынхаа
амиа бодсон удирдах арга барилыг нь шүүмжилжээ (30).
1.Амжилтад хүрэх хүслээсээ болж та Бурханлаг хараагаа алдахад хүрч байна уу?
Та болон танай ажилчид өөрсдөдөө болон багтаа хохирол учруулахуйцаар хэт их
ажилладаг уу?
2.Таныг буруу зам руу хөтөлж болох аюултай хандлага зүрх сэтгэлд тань байгаа
эсэхийг шалгаж өгөөч хэмээн Бурханаас гуйж байсан уу?
3.Бурханыг бүхнээс дээгүүр тавих нь танд болон бусдад амин чухал асуудал билээ.
Өдөр бүр Есүстэй хамт цагийг өнгөрөөж, юуг чухалчлан үзэх эрэмбэ дараагаа
Түүний хүсэлд нийцүүлэн гаргаарай.
4.Нэмэлтээр унших: 1 Самуел 14:24-34
Бурхан минь, айж түгшсэн мэдрэмжээс намайг чөлөөлж, бүхнээс илүү Таныг харах
итгэлийг өгөөч. Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More