YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 83 OF 365

МӨНХ АЛДАР

Чарлез Жий

Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн утгагүй амьдралаас
алт, мөнгө мэтийн устах зүйлсээр бус, харин гэм зэмгүй бөгөөд толбогүй
хурганых адил Христийн үнэт цусаар золигдсоноо мэдэгтүн.
-1 Петр 1:18-19


1961 оны улирлын тоглолт гайхалтай болсон бөгөөд би энэ үеэр бейсболын дэмжигч
болсон юм. Сониноо авахаар өглөө бүр шуудангийн хайрцаг руугаа явдаг болж, спортын
хэсгийг нь гаргаж ирээд онооны үзүүлэлтийг нь уншдаг байв. Тэр үед Нью Йорк Янкийз
багийг улс даяар Мики Мантел, Рожер Маарис хоёрын гүйлтээр харьцуулан бичдэг байлаа.
Энэ хоёр тамирчин миний анхаарлыг их татсан билээ. Маарис үүрэнд гүйж ирж хожил
байгуулсан ч, Мики Мантел миний баатар байв. Түүний хүчтэй цохилт, хөдөлгөөн мөн
хувийн үзүүлэлт нь үнэхээр биширмээр.
Харин том болох тусам би Мантел олон буруу шийдвэр гаргаж байсныг ойлгосон юм.
Амьдрал нь завхарч, 40 жил архи ууснаас болж хүрч чадах байсан амжилтдаа тэр хүрч
чадаагүй бөгөөд оюун санаа нь цэлмэг байсангүй. 1994 онд тэрээр үүнийгээ ялан дийлж,
амьдралдаа дутуу байгаа нэг зүйлийг ойлгосон байна.
Тэр 1995 онд элэгний хорт хавдартай гэдгээ мэджээ. Тэгээд өмнө нь нэг багт байсан
найз Бобби Ричардсон руу залгаад, өөрийнх нь төлөө залбирч өгөхийг хүссэн байна. Дараа
нь Ричардсон Мантелыг эргэж очиход нь Есүс Христийг Аврагчаа болгон хүлээн авснаа
хэлжээ. Мики өөрт нь хамгийн их хэрэгтэй байсан гэмийн уучлалыг ийнхүү хүлээн авсан
байна. Ийнхүү тэр спортын ертөнцөд байгуулж байснаасаа ч илүү агуу ялалтыг байгуулж
чаджээ.
Мантелын оршуулгын ёслолд 2000 гаруй хүн оролцсон бөгөөд Ричардсон үг хэлэхдээ
“Зөвхөн хоёр төрлийн л хүн байдаг. Христэд “тийм” гэж хэлдэг, мөн “үгүй” гэж хэлдэг”
гэж хэлсэн байна. Мики Есүст итгэсэн шийдвэрээ тээн, үүр лүүгээ гүйсэн бөгөөд ийнхүү
мөнхийн алдрын танхимд орж чадсан юм.


1.Таны баатар гэж боддог хүмүүс амьдрал дээр яг баатар байж чаддаг уу?
2.Та бусдын хувьд баатар нь мөн үү?
3.Есүс Христэд та амьдралаа өгсөн үү?
4.Нэмэлтээр унших: Лук 18:9-14


Эзэн минь, би нүгэлтэй, бардам зантай, амиа хичээсэн хүн тул Таны уучлал надад
хэрэгтэй байна. Та миний нүглийг төлөөсийг өмнөөс минь төлж, үхлээс амилсан билээ.
Би Таныг аврагчаа болгон хүлээн авч, мөнх амийн бэлгийг авч байна. Амен.

Scripture

Day 82Day 84

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More