FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ЛО-ДЕБАРТ АМЬДРАХ НЬ
Лез Үнрүх
Хаан түүнээс
—Тэр хаана байна вэ? гэж асуухад Зиба, хаанд
—Харагтун, Ло-Дебарт байдаг Аммиелын хүү Махирын гэрт тэр байгаа
гэж хариулав.
- 2 Самуел 9:4
Ло-дебар нь Иорданы зүүн хилд байдаг тосгон юм. Ло-дебар нь Башан-Гилиад орох чухал
замаас алслагдсан газар юм. Ло-дебар стратегийн байрлалтай ч амьдрахад таатай бус
газар билээ. Энэ нь Гад овгийнхонд харьяалагддаг хот бөгөөд Израилын хаанд тусламж
хэрэгтэй болоход туслах зорилготой хот юм. Филистчүүд Саул хаан болон түүний хүү
Ионатан нарыг хөнөөгөөд, Ло-дебарыг бэхлэлт болгон барьсан билээ. Хожим нь хүү
Абсаломынхоо эсэргүүцлээс болж Давид хаан төвөө болгосон газар. Энэ бүхнийг бодоход
энэ газар нь тийм ч таатай хот биш билээ.
Саул хааны хүү, Ионатаны хүү Мефибошет нь өвөө, аав хоёроо алдсаны дараа тэнд
амьдарч байсан. Тэрээр доголон учир филистчүүдэд аюул учруулахаар хүн биш байв.
Иерусалим руу буцвал шинэ хаан нь өмнөх хааны үр удам хэмээн өөрийг нь алах байх
хэмээн айж байлаа. Мефибошет боломжийг харахын оронд, тийм ч таатай бус тэр газар
нуугдаж үлдсэн юм. Үхэхээс айснаас болж, өв залгамжилж чадахгүйд хүрчээ.
1.Багаа дасгалжуулж байхдаа шинэ зүйл оролдож үзэхээс айж, хүссэндээ хүрч чадахгүй
байна уу?
2.Сүнсний хувьд та доголон байна уу?
3.Эзэний танд бэлдсэн өв залгамжлалаа хүлээн авахаас айж байна уу?
4.Нэмэлтээр унших: 2 Самуел 9:1-12
Аав аа, зорилгоо хамгийн сайнаараа биелүүлэхэд минь тусалж, хүч чадал өгнө гэж
урамшуулсанд баярлалаа.Байгаагазраа талархалтай амьдарч,Таны хүссэнээр
амьдрах хүчийг надад өгөөч. Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More