FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ГАЙХАЛТАЙ ЯВДЛЫН ЭЛЕМЕНТ
Жарет МкНийли
Юунд ч санаа бүү зов. Харин бүх зүйл дээр залбирал ба гуйлтаараа,
талархалтайгаар Бурханд хүсэлтээ мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы
амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална.
- Филиппой 4:6-7
Хөгжөөн дэмжигчид амьсгаагаа түгжин суудал дээрээ сууцгаана. Тэгтэл хэний ч
бодоогүй, санаанд оромгүй тоглолт болно. Бүх л спортын тэмцээнд ямар ч цагт
гэнэтийн явдал тоглолтын уур амьсгалыг өөрчилдөг. Цагийн зүүний цохилт бүрд
дасгалжуулагчид олон төрлийн сэтгэл хөдлөлд автдаг. Энэ шийдвэрлэх үеэс бид
Христийг дагах тухай гайхалтай хичээлийг сурч болох юм.
Тоглолтын турш бид сэтгэл хөдлөлийн хувьд хэр их савлахаа мэдэхгүй. Христ
дагалдагчдадаа амьдрал амархан байх болно гэж хэлээгүй. Гэвч бид мэдэхгүй зүйлийн
дунд явахдаа найдвар тээдэг. Түүний Хүү Есүс Христийн үхэл ба амиллаар Бурхан
бидэнд ялалт өгсөн юм. Тиймээс Эзэний төлөвлөгөөг дагаснаар бид нүүр тулсан, хүнд
зүйлсийг даван гарч чадна.
Ахлах сургуулийн хуучин дасгалжуулагч маань “Хэрэв чи төлөвлөхгүй бол ялагдлаа
төлөвлөж байна гэсэн үг” гэдэг үгийг ханандаа өлгөсөн байдаг. Дасгалжуулагч хүн өв
тэгш тамирчид гаргаж ирэх аргуудыг хайсаар байдаг. Бид тамирчдад мэдлэг, сургалт
гээд бүхнээ зориулдаг шиг Христ бидэнд мөн адил зүйл хийхийг хүсдэг. Хэрэв бид
Христийн өв тэгш дагалдагч байя гэвэл Бурханы зааварчилгаа болох Библийг судлах
ёстой. Өдөр бүр Түүний Үгээс суралцах үед Эзэн биднийг замд бэлтгэх болно.
Бидэнд олон зүйл тулгардаг. Харин Эзэн дагалдагчиддаа хамгийн сайныг өгдөг. Юу ч
болсон бид үргэлж Түүнд талархаж сурах хэрэгтэй. Бурханд талархал өргөснөөр нөхцөл
байдал ямар ч байсан Тэр бидний дотор хийж байгаа ажлаа дуусгана гэдгийг мэдэж авах
болно.
1.Амьдралдаа хэцүү зүйл тохиолдоход Эзэнээс тусламж гуйх хэрэгтэй юу?
2.Эзэний шийдвэрт өөрийгөө бэлтгэн өдөр бүр Библи уншиж байна уу?
3.Та ямар ч нөхцөлд Бурханыг магтаж чадах уу?
4.Нэмэлтээр унших: Дуулал 92:1; Филиппой 1:6; Еврей 4:12; 1 Петр1:6–7
Эзэн минь, өнөөдөр надад юу ч тохиолдсон Таны нэрийг би магтаж байна. Асуудлыг
даван гарах хүчийг надад өгөөч. Таны төлөө амьдрахад, Таны Үгээс суралцахад намайг
бэлтгээрэй. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More