FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
АЙДАСГҮЙ
Ейлийн Ф.Сомми
Хайр дотор айдас үгүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст
ял байдаг. Айдаг нэгэн нь хайр дотор төгс болгогдоогүй байна.
- 1 Иохан 4:18
Бакалаврын зэргээ хамгаалчхаад, үргэлжлүүлэн Их сургуульд сурч байхад минь надад
Христитгэлт коллежийн дэргэдэх, талбайн хоккейн охидын багийг дасгалжуулах ажлын
санал ирсэн юм. Тэдний ахлах дасгалжуулагч өвчтэй байв. Хэдийгээр би талбайн хоккей
тоглох дуртай боловч хэзээ ч баг дасгалжуулах тухай бодож байсангүй. Тамирчид хоёр
өдрийн дараа ирэх байсан учир дарга нь аргаа барсан байдалтай харагдсан тул би татгалзаж
чадаагүй юм. Спортыг сайн найз шигээ мэддэг учир хэцүү юм юу байх билээ?
25 эмэгтэй тамирчин улирлын тоглолтын бэлтгэлээ 8 сарын ид халуун долоо хоногт
эхэлсэн бөгөөд би юу хийж байгаагаа ч мэдэхгүй байв. Эхний өдрийн дараа шөнөжингөө
дараа долоо хоногтоо бэлтгэж, Эзэнээс тусламж хүсэн залбирлаа. Хоёр долоо хоногийн
дараа туслахтай болсон ч миний бодож байсан чанарууд түүнд байсангүй. Туслах маань
гитар үүрээд, талбай дундуур инээмсэглэн алхаж байхдаа, талбайн хоккейн тухай юу ч
мэдэхгүй ч туслахад бэлэн гэдгээ хэлэв.
Манай туслах дасгалжуулагч 1 Иохан 4:18, 2 Тимот 1:7-с сэдэвлэн өөрийн зохиосон “Айх
зүйлгүй” дуугаар бэлтгэл бүрийг, мөн тоглолт бүрийг эхлэхээр шийдсэн юм. Хачирхалтай
сонголт байна даа гэж би дотроо бодож байв. Өдөр бүр талбайд гараад өнөөх дууны бадгийг
дуулахдаа айх бус, харин хайрлах хэрэгтэй гэдгийг, мөн Эзэний Сүнсний хүч дотор амьдарч,
зүрх алдах байдлыг ялна хэмээн тунхаглан дуулж байв.
Эзэний өгсөн зүйл миний хүсэлтэй нийцээгүй боловч үнэндээ надад хамгийн их хэрэгтэй
зүйл маань байв. Энэ нь Есүс Христ доторх Түүний амлалтууд байв. Хоккейн талбайд
хөгжим ашиглан заасан энэ бүх зүйлсийг нь харахад Бурханы хошин шогийн мэдрэмж
гайхалтай байгаа биз?
1.Бурханаас тусламж гуйн залбирахад Тэр хэрхэн тусалдаг вэ?
2.Сүнслэг хүч, хайр, сахилга бат өнөөдрийн таны дасгалжуулалтад хэрхэн нөлөөлж
байна вэ?
3.Та багаа хэрхэн хайрлаж, зүрх алдахын оронд хайрлах сэтгэлтэй болоход нь тусалж
болох вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 121:1–2; Исаиа 41:10–14; Матай 14:30–31; 2 Тимот 1:7
Есүс Эзэн минь, хайр, хүч чадал мөн сахилга батын Сүнсээрээ намайг дүүргэж өгөөч.
Миний айдас санаа зовнилыг авч, төгс тусламжаа илгээнэ үү. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More