FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ҮЙЛЧЛЭЛД АШИГЛАГДАХ НЬ
Дайн Брийтен
Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурханы олон төрлийн нигүүлслийн
сайн нярвууд шиг үйлчил. Ярьдаг нь Бурханы илэрхийллээр яриг. Үйлчилдэг нь
Бурханаас тэтгэгддэг хүчээр үйлдэг.
Тэгвэл бүх зүйлд Есүс Христээр дамжин Бурхан алдаршуулагдах юм.
Есүс Христэд алдар ба сүр хүч нь үеийн үед байх болтугай. Амен.
- 1 Петр 4:10-11
Христэд итгэгчийн хувьд бид Эзэнд үйлчлэхээр дуудагдсанаа мэддэг. Гэхдээ үйлчлэх
ёстой гэдгээ ойлгодог болов уу? Эргэн тойронд минь байгаа, биднээр дамжуулан
Христийн хайрыг мэдэх хэрэгтэй мөн шаналж зовсон хүмүүст үйлчлэх гал халуун
сэтгэл бидэнд байна уу? Үйлчлэлийн туйлын зорилго бол Христэд алдар хүндлэлийг
өргөх нь юм. “Бид бусдад үйлчилснээрээ Бурханд ч мөн үйлчилж буй хэрэг юм. Хүн
төрөлхтөн агуу байдлыг хүч чадал, эрх мэдэл, эд хөрөнгө, алдар нэрээр тодорхойлж
байна. Бидний нийгэм бол “эхлээд би” гэсэн хандлагатай байдаг бөгөөд үйлчлэх тухай
боддоггүй” гэж Рик Воррен хэлжээ. Тамирчдын ертөнцөд бүгд л “эхлээд би” гэсэн
сэтгэлгээтэй байдаг. Спортдоо илүү авьяас чадвартай тул би бусдаас давуу гэсэн худал
хуурмаг бодолд автдаг. Өөрийгөө гэх хандлага бидэнд их байна уу, эсвэл үйлчлэх
сэтгэл их байна уу?
Үйлчлэхэд бидэнд санаачилга (төлөвлөх), эрч хүч (хийх), дотно байдал (мэдрэх)
хэрэгтэй. Үйлчлэх хүсэл бидний зүрх сэтгэлээс гарах ёстой. Үйлчлэл хувиршгүй байх
хэрэгтэй. Багтаа үйлчлэх хүсэлтэй олон олон дасгалжуулагч, тамирчид байвал бид нийлээд
шинэчлэл хийж чадахгүй гэж үү?
1.Үйлчлэхэд яагаад хэцүү байдаг вэ?
2.Амьдралын минь аль талбарт “эхлээд би” гэдэг сэтгэлгээ байна вэ? Бодож үзээд,
гэмшин, залбираарай.
3.Өнөөдөр багтаа хэрхэн үйлчлэх вэ?
4.Нэмэлтээр унших: Иуда 1:24-25
Есүс ээ, үйлчлэх нь амаргүй зүйл бөгөөд “эхлээд би” гэдэг сэтгэлгээ надад байна. Таны
өмнө хувиа хичээсэн байдлаа улайн, гэмшиж байна. Багтаа хийх үйлчлэлээ сүнслэг
нүдээр харахад туслаарай. Би үйлчилдэг нэгэн баймаар байна. Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More