YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 63 OF 365

ХУУРАМЧ ЗҮРХ СЭТГЭЛ

Жорж Дарлинтон

Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй.
Хэн үүнийг ойлгож чадах билээ?
ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж,
Цээж дотрыг шалгадаг нь
Хүн бүрд замуудынх нь дагуу,
Үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.
- Иеремиа 17:9-10


Энэ эшлэл бидний амьдралд буй олон зүйлийг нягтлан шалгаж байна. Бид санаа зовдог
уу? Тийм ээ, гарцаагүй. Гэхдээ санаа зовнилд автан, өөрсдийгөө сүйрүүлж болохгүй.
Бурхан бидний зүрх сэтгэлийг мэднэ. Юу биднийг сэдэлжүүлдгийг ч мөн мэднэ. Бид
өөрсдийн чадварт бус, харин Эзэнд итгэх ёстой. Бид хараагаа Эзэн өөд хандуулж, “Эзэн
минь, намайг хэрхэн ашиглах бол?” гэж боддог байх хэрэгтэй.
Сургаалт үгс номд мэргэн ухааны шагналын тухай “Өөрсдийн ойлголтод түшиглэхгүйгээр
харин бүх зүрх сэтгэлээрээ Эзэнд итгэх хэрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл би үргэлж
ингэж чаддаггүй. Би Эзэнд итгэхийг хүсдэг ч санаа зовох зүйл байсаар байдаг тул хэнд
ч сайныг үйлдэж чаддаггүй. Санаа зовнил бол сүйрүүлэгч. Тамирчид маань санаа зовж,
шаналбал хамгийн сайнаараа тоглож чаддаггүй. Эзэнээс өөр зүйлд итгэж найдаад байвал,
чадвар чадамжаа өндөр төвшинд хүргэж чаддаггүй. Итгэл олон байдлаар бидний амьдралд
нөлөөлдөг.
Хэрэв би 1 доллар Эзэнд өргөвөл, Эзэн 2 доллар болгож өгнө гэж итгэдэг хүмүүс бий.
Хэрэв би Эзэнд алдрыг өргөвөл Эзэн намайг мөн алдаршуулна. Гэхдээ буцааж авна гэсэн
сэдлээр өгвөл магадгүй бид юу ч хүлээн авахгүй.
Бид зүрх сэтгэлээ шалгах хэрэгтэй. Бид Эзэнд итгэдэг үү? Би яагаад Эзэнийг эсэргүүцээд
байна вэ? Бүх хийж буй зүйлээ Эзэнээс даруугаар гуйж байна уу? Хэрэв бид ийнхүү нягтлан
ярилцвал хийж буй бүх л үйлсдээ үр жимстэй, амжилттай байх болно.


1.Би бүх зүрх сэтгэлээрээ Эзэнд итгэдэг үү?
2.Би Ззэнээр удирдуулахаас илүү өөрийн хүчинд түшиглэдэг үү?
3.Би Эзэнийг эсэргүүцэх үед тэрхүү хандалга хаанаас үүддэг вэ? Айдсаас уу? Өөрийгөө
төвдөө тавьсан үзлээс үү? Өөр хаанаас вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 56:4, 11; Сургаалт үгс 3:5; 9:10; Исаиа 40:31


Эзэн минь, намайг амаа нээхээс ч өмнө Та зүрх сэтгэлийг минь мэдэж байгаа. Бүх зүрх
сэтгэлээрээ Танд найдахад туслаач. Хийж байгаа бүх зүйлдээ Танд итгэж найдахаас
минь намайг хойш татдаг зүйлсийг олж харан, даван гарахад туслаарай. Амен.

Day 62Day 64

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More