FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ААВ АА,
ТА ДАРААГИЙН УДАА ЯЛАХ БАЙХ
Майкль Р. Дей
Амьдралын чинь бүх өдрүүдэд хэн ч чиний эсрэг зогсож чадахгүй.
Би Мосетой хамт байсныхаа адил чамтай мөн хамт байх болно.
Би чамайг орхихгүй мөн чамайг хаяхгүй.
- Иошуа 1:5
“Аав аа, та дараагийн удаа ялах байхаа.” Энэ үгийг хүнд тулаанд ялагдсаны дараа хүүхдүүд
маань намайг тэврээд хэд хэдэн удаа хэлж байсан юм. Тав, долоон настай тэдэнд миний
ялж ялагдах тийм ч хамаатай биш билээ. Хүүхдүүд маань тэврүүлэхийг хүсдэг ч үнэндээ
надад тэдний тэврэлт юу юунаас илүү хэрэгтэй байв. Аль ч багийг дасгалжуулахад нэг хоёр
тэмцээн үргэлж төлөвлөгөөнөөс гадуур болдог. Ийм үед л хүүхдүүдийн маань үгс үргэлж
урам болж, уралдаан тэмцээнээ гартаа оруулахад тусладаг юм. Ялж ялагдах нь дасгалжуулагч
бид нарт л чухал болохоос хүүхдүүдэд тийм биш шүү дээ. Харин тэд жинхэнэ тоглоом болох
“амьдралд” хэрхэх тухайгаа суралцан яваа. Тэд биднийг ямар ч болзолгүйгээр хайрладаг.
Эзэний хайр ч мөн адил. Тэр биднийг ямар ч тохиолдолд болзолгүйгээр хайрлаж, хайрын
мутраараа, Сүнсээр тэврэхийг хүсдэг. Мөн хөл дээр минь зогсоох болно. Бид Түүний
ариун цусаар хучигдсан учир Тэр биднийг сэргээнэ. Яг л бидний хүүхдүүдийн тэр тэврэлт
биднийг сэргээдэг шиг. Бид Түүнийх, Тэр хэзээ ч биднийг орхихгүй, үргэлж бидний дэргэд
хамт байна.
1.Чухал тэмцээнд ялагдахад ямар мэдрэмж төрч байсан бэ?
2.Ялагдчихаад хэн нэгнээр тэврүүлэхийг хүсэх үед маань хэн хэн хамт байсан бэ?
3.Есүс миний дэргэд хамт алхаж байгааг баталгаажуулахын тулд би юу хийх хэрэгтэй
вэ?
4.Нэмэлтээр унших: Дэд хууль 31:6, 8; Дуулал 51:12
Тэнгэрлэг Аа ваа, хайрын мутраараа намайг тэвэрч, намайг босгооч. Би Таных.
Надтай холбоотой хүмүүсийг удирдаж, чиглүүлэхэд намайг ашиглаач. Хийж буй бүхий
л үйлсдээ Таныг олж харахад туслаач. Амен!
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More