YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 50 OF 365

ЭРҮҮЛ ЗӨВ ШҮҮМЖЛЭЛ

П.Ж. Медүри

Басамжлагчийг бүү зэмлэ
Тэр чамайг үзэн ядна.
Мэргэнийг зэмлэ
Тэр чамайг хайрлана.
Мэргэн нэгэнд заавар өг
Тэрээр улам мэргэн болно.
Зөвт нэгнийг сурга
Тэрээр мэдлэгээ арвижуулна.
- Сургаалт үгс 9:8-9


Хүмүүс шүүмжлэл хүлээн авах дургүй ч тамирчид байнгын шүүмжлэл дунд байдаг.
Тамирчид, дасгалжуулагчид, гэр бүлийхэн, хөгжөөн дэмжигчид гээд бүх л хүрээллээс
ирэх шүүмжлэлтэй тамирчин хүн нүүр тулдаг.
Гэвчтэдбүгдэрүүлзөвшүүмжлэлбайдаггүй.Хөгжөөндэмжигчдийнилгээсэн
хаягласан болон хаяглаагүй захидал бүр, уулзалт, утасны дуудлага ч тэр биднийг байнга
урамшуулдаггүй. Харин ч зарим нь биднийг шалчийлгадаг.
Өнөөдрийн эшлэлд өөрийг нь буруутгасан үгийг хүлээн авдаг мэргэн хүний тухай
гарч байна. Мэргэн хүн зааврыг нээлттэй хүлээн авдаг бөгөөд зааж зөвлөх бус, унагах
зорилготой буруутгалаас ч суралцдаг гэсэн байна. Заримдаа шүүмжлэлүүд бидний хамгийн
сайн зөвлөгч болдог. Бид шүүмжлэл дундаас хэрэгтэй зүйлсийг ойлгон авч болно. Сургаалт
үгс номон дээр “Хорон мууг цохиураар угаадаг. Хамаг дотрыг нь зодуураар цэвэрлэдэг” гэж
бичсэн байна (Сургаалт үгс 20:30)
Христитгэлт нэгэн удирдагч шүүмжлэл бүрээс үнэний орыг хай гэж хэлжээ. Энэ нь
маш сайн зөвлөгөө юм. Дасгалжуулагч хүний хувьд миний хандлагад өөрчлөлт хийсэн
нэг зүйлийг намайг басамжилсан хүн хэлж билээ. Би тэрхүү шүүмжлэлийг өөртөө тусган
авсанаар Эзэн миний амьдралд хаях хэрэгтэй зарим зүйлсийг ил болгон харуулсан. Хэрэв
Эзэн бидэнд үгээ хэлэхэд бид сонсохгүй тохиолдолд анхаарлыг маань татахын тулд Бурхан
шүүмжлэлийг ашигладаг. Тэр биднийг өвтгөхийг хүсдэггүй ч өөрчлөхийг хүсдэг. Бичээсд
“Бурхан бидний сайн сайхны төлөө сахилгажуулсан ажээ” (Еврей 12:10) гэж бичжээ.
Шүүмжлэлд үнэний ор хаана байгааг үнэлж дүгнэн, Бурханы өгсөн нигүүлсэл дотор
өсөөрэй. Эргэцүүлэн бодоод залбирсаны эцэст үнэний ор байхгүй бол урагш алхаарай.
Бурханы гарт даатга. Есүс Эзэн ч мөн буруугүй хэрнээ шүүмжлүүлж байсан.


1.Дасгалжуулагчийн хувьд юу таныг шүүмжлэгч байр сууринд аваачдаг вэ?
2.Яагаад шүүмжлэл биднийг эмзэглүүлж, уурлуулдаг вэ?
3.Нэмэлтээр унших: Еврей 12:5-11


Аав аа, шүүмжлэл биднийг эмзэглүүлдэг ч үнэнийг хайхад туслаарай. Амен.

Day 49Day 51

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More