FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
СЭТГЭЛ ХАНАМЖ
Жеф Фич
Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ.
Ямар ч, нөхцөл байдалд цатгалан болон өлсгөлөн байх, элбэг байх,
дутагдахын аль алины нууцад би суралцсан.
- Филиппой 4:12
1954 онд Дон Ларсон бейсболын бөмбөг шидэгчийн хувьд хүндхэн улирлыг өнгөрөөсөн
юм. Тэрээр 3 тоглолтод ялалт байгуулан 21 тоглолтод ялагдсан ч бейсболын шилдэг баг
болох New York Yankees багтай гэрээ байгуулж чадсан аж. Дон Ларсоны хувьд бүх зүйл
сайнаар өрнөж байлаа. Хоёр жилийн дараа тэрээр 11-5 амжилттайгаар дэлхийн цувралд
багтжээ. Ларсон таван тоглолтод төгс шидэлтийг гүйцэтгэхэд ямар ч гүйгч эхний үүрэндээ
хүрч амжаагүй юм. “Энэ бүхэн гайхалтай байна. Би хэн ч биш байсан одоо харин бүгд
намайг харж байна” гэж Ларсон хэлж байв.
Ийм үед сэтгэл хангалуун байх амархан. Гэвч бид аз жаргалтай байхын тулд ялдаг гэж
бодож болохгүй. Элч Паул сэтгэл хангалуун байх нууц нь Есүсийн хүч гэж тайлбарласан
байдаг. Дасгалжуулагчид багийн авьяас чадвараас хамааран сэтгэл ханах эсвэл хангалуун
биш байх үе бий. Бид жил бүр элбэг хангалуун байхыг хүсдэг ч бодит байдал үргэлж тийм
байдаггүй. Харин Христ бидний амьдралын хүч учир бид жил бүр сэтгэл ханамжтай байж
чадна.
Сэтгэл хангалуун байх нь Христийг гэрчлэх гол элемент юм. Хэрэв бүх зүйл зөвхөн
бидний хүслээр болдог байсан бол бидний гэрчлэл хэр үнэн байх вэ? Сэтгэл хангалуун байх,
сэтгэл дундуур байх нь бидний Христэд итгэх итгэлээс шууд харагддаг. Ямар ч нөхцөлд бид
Христээр дамжуулан сэтгэл хангалуун байж чадна (Филипой 4:11).
1.Дасгалжуулах үед хэзээ таньд сэтгэл хангалуун байхад хамгийн хэцүү байдаг вэ?
2.Сэтгэл хангалуун байхын зэрэгцээ нөхцөл байдлаа сайжруулах гэж ажиллах нь
боломжтой юу? Яаж?
3.Бүх нөхцөлд сэтгэл хангалуун байх нь яагаад чухал вэ?
4.Нэмэлтээр унших: Филиппой 4:11–13; 1 Тимот 6:6–11; Еврей 13:5
Эзэн минь, Таны надад өгсөн бүх зүйлд сэтгэл хангалуун байж, хамгийн сайнаар
үйлдэхэд туслаарай. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More