YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 48 OF 365

ХОЛБОГДСОН УУ?

Жей Кавэен

Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор оршиж, Би мөн түүний
дотор оршино, тэр их жимс гаргана.
Учир нь Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй.
- Иохан 15:5


Би эхэндээ энэ эшлэл үнэн эсэхэд эргэлздэг байсан. Христэд итгэхээс өмнө амьдралдаа
олон зүйлсийг ч хийж үзсэн билээ. Тийм хэдий ч Есүс “Надгүй та нар юу ч хийж
чадахгүй” гэж хэлсэн. Христэд итгэдэггүй ч тамирчдаа улам сайн болгож бэлддэг олон
дасгалжуулагчид байдаг. Тэдний ихэнх нь алдартай сургуулиудад дасгалжуулж, сайн
ажиллаж, хангамж сайтай, тамирчдын сайн хөтөлбөртэй, аваргын цом олныг авсан байдаг.
Гэвч Түүнгүйгээр бид юу ч хийж чадахгүй гэж Есүс хэлсэн нь ямар утгатай вэ?
Есүсийн хэлсэн санааг ойлгохын тулд Тэр шавь нартаа энэ үед өөр юу гэж хэлсэн хам
сэдвийг авч үзэх хэрэгтэй. Тэрээр шавь нартаа “Би та нарыг сонгосон, явж мөнхийн үр
жимсийг гарга хэмээн та нарыг томилж байна ...” гэж хэлсэн. Есүс чухал ач холбогдолтой
зүйлийн тухай өгүүлсэн байна. Мөнхийн гэж юу вэ? Байшин уу, машин уу, шагнал уу?
Өвөөгийнхөө цомыг хаана байгааг ч мэддэггүй хүмүүс байдаг. Тэгэхээр юу үүрдийнх вэ?
Сайнмэдээ болон Бурханы хаанчлалын баяр хөөр мөнхийнх юм. Үүнээс салангид амьдарч
байгаа хэн ч болов мөнхийн баялгаас ангид байна гэсэн үг.
Таны дасгалжуулалт мөнхийн үр жимс гаргаж байна уу? Та Христээр өөрчлөгдсөн
амьдралаар амьдарч, бусдад үлгэр дууриал болж байна уу? Хамгийн гайхалтай түүхийг
бусдад ярих боломжийг эрэн хайж байна уу? Хэрэв та үгүй гэж хариулж байгаа бол одоо ч
хожимдоогүй байна. Таны хийх эхний алхам бол Түүний дотор байгаа эсэхээ нягтлаарай.
Түүний Үгийг байнга уншиж, залбирч, чуулгандаа хамрагдаж, бусад итгэгчидтэй нөхөрлөж,
бусдад итгэлээ ярьснаар Түүнтэй холбоотой байдаг. Бид Түүний дотор байвал мөнхийн үр
жимс гаргахын төлөө Тэр биднийг ашиглах болно.


1.Таныг Христ дотор байхад тусалдаг нутгийн чуулганд та хамрагддаг уу?
2.Түүний Үгээс суралцаж байна уу?
3.Мөнхийн үр жимси гаргахын тулд та юу хийх вэ?
4.Нэмэлтээр унших: Матай 6:19–21; Иохан 6:47; Иохан 15


Эзэн минь, Таны дотор байхад туслаач. Таны Үгийг унших, залбирлаар дамжуулан
Тантайярихсахилгабаттайбайхадтуслаач.Мөнхөдүржимстэйамьдрахад
туслаарай. Амен.

Day 47Day 49

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More