YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 46 OF 365

ЭРЭМБЭ ДАРАА

Оол Шиербам

Тэгээд Тэр тэдэнд
—Алив шуналаас өөрсдийгөө хамгаал, болгоомжил... гэв. - Лук 12:15


Хөлбөмбөгийн улирлын эхэнд дасгалжуулагч Том Ландри бүх тамирчдадаа юу нь нэн
чухал талаар өөрийн мөрддөг Бурхан, гэр бүл, хөлбөмбөг гэсэн эрэмбийг хэлж өгдөг
байжээ. Юуг нь эн тэргүүнд тавих талаар харуулсан энэхүү эрэмбэ нь уурлаж бухимдах,
дасгалжуулагчийн амьдралыг донсолгож байдаг эмх замбараагүй байдлаас сэргийлдэг
ажээ.
Ландригийн мөрддөг эрэмбэ нь бид амьдралдаа тэнцвэртэй байдлыг хэрхэн хадгалах
мэргэн ухааныг зааж өгч байна. Бид Бурханыг нэн тэргүүнд тавьснаар Түүнийг мөн эргэн
тойрондоо байгаа хүмүүсийг хүндлэх болно. Ингэснээр харилцаа тасрах байдлаас сэргийлэх
боломжтой. Харамсалтай нь олон дасгалжуулагч Эзэнтэй харилцах харилцаанаас оюун
санаа нь хангалттай тэжээгддэггүй учраас амьдралд дарлуулдаг. Тиймээс спортын талбайд
гаргаж буй амжилтаараа өөрсдийн үнэ цэнээ хэмждэг. Ийм нөхцөл байдалд бүх зүйлс
хүндхэн байдалд ордог.
Есүс бидэнд хууран мэхлэлтийн сүлжсэн торонд баригдаж болохгүй бөгөөд “ажил
гүйцэтгэлээрөөрийгөөүнэлэх”ньхувьхүнийшуналюмгэжхэлсэн.Шуналнь
дасгалжуулагчийн ялах хүслээс гарч ирдэг. Ийм арга замаар амьдардаг хүмүүс нь хүмүүсийг
амьдрал гэх тоглоомын жижиг барьцаа мэт хардаг. Хэрвээ бидний хурдыг сааруулах
хүн гарвал хүссэн гүйцэтгэлдээ хүрэхийн тулд илүү чадвартай хэн нэгнээр орлуулдаг.
Хувийн ололт амжилтыг чухалчилдаг хүн гэр бүлийн хариуцлагаас төвөгшөөдөг. Шунахай
дасгалжуулагчид амжилт гаргахгүй байгаа тамирчинг бага үнэ цэнэтэй гэж үздэг хандлага
нь жинхэнэ Бурхан болох Есүс Христийн өмнө өөр нэг шүтээнийг тавьж байгаа тул Бурханы
өмнө ялагдалд тооцогддог.
Есүсийг эхэнд тавьснаар Тэр бидний бүх зүйлийн төв болох юм. Түүнийг эхэнд байлгаснаар
Түүний төлөө хамгийн сайнаараа байх гэж хичээн зүтгэх бөгөөд ажил мэргэжлээ ч зөв байр
сууринд тавих болно. Есүс бидний зүрх сэтгэлийн гол тэмүүлэл байхыг хүсдэг бөгөөд бид
ингэж чадвал дасгалжуулалт маань өмнөхөөсөө ч илүү дээр байх болно.


1.Бурхантаныгямарчболзолгүйгээрхайрласанньтаныхарахөнцөгтямар
өөрчлөлтийг бий болгосон бэ?
2.Есүс ямар эрэмбэ дарааг баримталж байсан бэ?
3.Бурханы эрэмбэ дарааг харуулах ямар өөрчлөлтийг та амьдралдаа хийж болох вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 127; Номлогчийн үгс 2:24–25; Матай 22:37–39; Галат
5:16–26


Энэрэнгүй Аав аа, энэ дэлхийн хоосон шунал хүслээс та миний харааг холдуулж, Христ
Есүс доторх Таны хайрын гүн бялхалыг харахад туслаарай. Амен.

Day 45Day 47

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More