FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ЗҮРХ СЭТГЭЛИЙН БАЙДАЛ
Паль Стрийт
Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол
ЭЗЭН зүрхийг нь хардаг.
- 1 Самуел 16:7b
“Арай жижиг... арай намхан... Америкын Үндэсний Хөлбөмбөгийн Лигт тоглож чадахгүй”
хэмээн мэргэжилтнүүдийн ярьж байсан тэр хүн хэн бэ гэвэл Буффало Биллс багийн
бөмбөг дамжуулагч Доуг Фльюут юм. Ямар ч NFL мэргэжилтнүүдийн хувьд тэрээр биеэр
жижиг гэгддэг байсан юм. Тэгсэн хэдий ч Доуг Фльюут Канадын Хөлбөмбөгийн Лигийн
түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчоор буюу 8 жилийн хугацаанд зургаан удаа Хамгийн
Шилдэг Тоглогч, гурван Грей Кап аврага шалгаруулах тэмцээнээс лигийн амжилтуудыг
(карьерын туршид 41,355 яард, 270 дамжуулалтын оноо) шинэчлэн тогтоосон шилдэг
хамгаалагчаар тодорсон юм.
Бурхан Израилын хаанаар энгийн нэгэн хоньчин хүүг сонгоно гэж хэн бодох билээ? “Тэр
биеэр жижиг, намхан ... тэгээд хаан байж чадахгүй шүү дээ” гэсэн хэдий ч Эзэний хийсэн
зүйл бол Иессийн хөвгүүдээс хамгийн балчир залуу Давидыг сонгосон юм. “Түүний гаднах
байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг үл хэрэгсэв. Учир нь Бурхан
хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол ЭЗЭН зүрхийг нь хардаг” (1 Самуел
16:7б). ЭЗЭН Өөртөө Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүнийг олж, тэр хүнийг Өөрийн
ард түмний удирдагчаар томилсон. (1 Самуел 13:14).
Хүмүүс өөрсдийн гадна төрх, хувцаслалт, үсний засалт зэрэгтээ хэт анхаарал хандуулдаг
бол Эзэн зүрх сэтгэлийг хардаг. “Зүрх сэтгэл чинь ямар байна? Надтай харилцах харилцаа
чинь сайн уу?” гэж Бурхан асууж байна.
Өнөөдөр Бурхан Өөрийн ажилдаа ашиглах хүмүүсийг хайж байна. Тэрээр бурханлаг
сэтгэлтэй хүмүүсийг хайж байна. “Надаас үргэлж эмээж, Миний бүх тушаалыг сахин тэд
бас тэдний хүүхдүүд үүрд сайн сайхан байх болтугай!” гэсэн сэтгэлээр Бурхан хүлээж байна.
(Дэд хууль 5:29).
1.Бурхан таны зүрх сэтгэлд яагаад ийм их нөөц өгсөн бэ?
2.Бурханы зүрх сэтгэлийн дагуу хүн байх гэдэг нь ямар утгатай вэ?
3.Таны зүрх сэтгэлийн байдал хэр байна вэ?
4.Нэмэлтээр унших: 1 Самуел 16:6–13; Матай 16:19–24
Эзэн минь, Таны алдрын төлөө миний зүрх сэтгэл Таных байж, Таны үгэнд дуулгавартай
байх болтугай. Амен.
Scripture
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More