YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 42 OF 365

ЗОРИУЛАЛТ

Чарльз Жий

Тэр үед Елиша буулгатай арван хоёр хос үхрээр талбайгаа хагалж, өөрөө арван
хоёр дахь хос үхрийн араас даган явж байв. Елиа, Елишагийн дэргэдүүр гарахдаа
нөмрөгөө түүнд нөмөргөв. Елиша үхрүүдээ орхиод Елиагийн хойноос гүйн
—Би аав ээжийгээ үнсчхээд таныг даган явахыг зөвшөөрнө үү гэв. Елиа түүнд
—Буцаад яв даа. Юуны төлөө би чамайг ингэсэн билээ? гэж хариулав. Тэрээр
Елиагаас эргэн явж, хос үхрийг авч, тахил өргөөд, буулгыг нь эвдэн түлж, үхрийн
махыг чанан хүмүүст өгсөнд тэд идэцгээв. Үүний дараа тэрээр босож, Елиаг даган
явж, түүнд үйлчлэв.
- 1 Хаад 19:19б-21


Коллежийн дасгалжуулагч нар жил бүр элсэн орох од тамирчдыг багтаа шинээр элсүүлэн
авах хүсэлтэй байдаг. Гэвч ихэнхдээ бусад боломжуудыг давхар судлах гээд сургуулийн
элсүүлэн авах үйл явц хариуцлага сул болж өнгөрдөг. Үүрэг даалгавар гэдэг үг нь үүрэг авах
болон үүрэг хүлээлгэх гэсэн утгаар тодорхойлогддог ч коллежийн элсэлтийн үед энэ үгийн
утга суларчихдаг.
Елиша зориулалтын утгыг ойлгосон аж. Елиа түүнтэй уулзахад тэрээр газар хагалж
байсан бөгөөд тэр үед Елиша түүнд нөмрөгөө нөмрүүлээд, залгамжлагч хэмээн дууджээ.
Елиша Елиаг дагахаас өмнө гэрийнхэндээ хэлэхийг хүсэв. Тэр үхэр гаргаад, махыг нь
тахил болгон өргөөд, хүмүүсээ хооллов. Дараа нь Елиаг даган, түүний зарц болжээ. Елиша
Елиагаас үүрэг даалгавар авахдаа эргэлзээгүй бөгөөд бүх зүрх сэтгэлээр хандсан.
Үүнтэй адил Бурхан Есүс Христийн дүрээр хүн болон ирж, огтхон ч эргэлзэхгүйгээр
бидний төлөө Өөрийгөө бүрэн зориулсан. Тэр золиос болгон урсгасан цусаараа биднийг
Өөртэйгөө мөнхөд байлгахаар дуудаж байна. Тэр биднийг ийнхүү гайхалтайгаар хайрласан
бөгөөд биднийг ч бас өөрсдийгөө Түүний төлөө баттай зориулаасай гэж хүсэж байна.
Зориулалт гаргах хэрэггүй гэж үздэг соёл давамгайлж байгаа нөхцөлд энэ нь хэцүү хэдий
ч Эзэн Бурхан бидний зүрх сэтгэлийг мэдэх бөгөөд Елишад үйлдсэн шиг бидэнд ч тууштай
байх хүчийг өгнө.


1.Тамирчид Елиша шиг зориулалт гаргахад энэ нь танд хэрхэн нөлөөлөх вэ?
2.Та хэнд эсвэл юунд өөрийгөө зориулсан бэ?
3.Та Бурханд өөрийгөө зориулж байгаагаа хэрхэн харуулах вэ?
4.Нэмэлтээр унших: Сургаалт үгс 20:25; Марк 10:29–31; Лук 9:57–62


Төгс Хүчит Эзэн минь, агуу хайраараа цорын Ганц Хүүгээ өгсөнд талархаж байна.
Таны намайг хайрласан хайраар бусдыг хайрлахад намайг хүчирхэгжүүлж өгөөч. Амен.

Day 41Day 43

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More