YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 40 OF 365

УРАМ ЗОРИГТОЙГООР
ДАСГАЛЖУУЛАХ НЬ

Кристин Хефлфингер

Түүний дараа хэрмийн булангаас тэргүүн тахилч Елиашибын байшингийн үүд
хүртэлх өөр нэг хэсгийг Заббаин хүү Барух чармайн засварлав.
- Нехемиа 3:20


Бидэнд ажиллахад урамгүй өдрүүд байдаг. Энэ нь бид дасгалжуулах, тамирчиддаа эсвэл
спортод дургүй гэсэн үг биш юм. Харин бидний үйлс үр дүнгүй байхад бидний урам
хугардаг. Нэг хэвийн ажлаас бид дарамтыг мэдрэх нь Христ Есүсийн бидэнд өгсөн баяр
баясгалангаас холдуулдаг. Заббаин хүү Барух, Иерусалимын ханыг барих урт хугацааны,
бага цалин хөлстэй нэгэн хэвийн давтагдсан ажлыг гүйцэтгэсэн. Иймэрхүү нөхцөлд бид
хурдан урам хугардаг бол Барух маш эрч хүчтэй, урам зоригтойгоор ажилласан. Толь
бичигт урам зоригтой гэдэг нь “ажлаа ахиулахын тулд цуцашгүй хичээл зүтгэлтэй, зорилго,
хүсэлдээ хүрэх хүчтэй хүсэл зоригоор дүүрсэн” хүнийг хэлнэ гэсэн байна. Барух Эзэнд
алдрыг өргөхийн тулд нэгэн хэвийн мэт ажлаа баяр хөөртэй хийж гүйцэтгэснээр ажил
дууссан.
Устан үгүй болох ертөнцийн алдрын төлөө бус, харин Эзэний хаанчлалыг тунхаглах
ажилд Барух үйлчлэхдээ үр дүнд хүрч, урам зориг, баяр хөөрийг авсан юм. Дасгалжуулах
ажилдаа бид мөн адил байж чадахгүй гэж үү? Ажил урамгүй, урагшгүй мэт үе ирэх ч, хэрэв
бид бүгдийн зорилго улирлын тоглолтонд ялалт байгуулахаас илүүтэй Эзэний алдрын
төлөө байвал Барух шиг эцэшгүй баяр хөөрийг олно.


1.Ямар төрлийн дасгалжуулалт нэгэн хэвийн санагддаг вэ?
2.Энэ жил багтаа ямар зорилт тавьсан бэ? Таны тавьсан хүсэл тэмүүлэл нэг, арав,
хорин жилийн дараа унтрах уу?
3.Хичээл зүтгэлтэй хөдөлмөрлөх гэдэг ямар утгатай вэ? Зүрх сэтгэлээ хэрхэн бэлдэж
хичээл зүтгэлтэй ажиллах хэрэгтэй вэ? Барух зүрх сэтгэлээ хэрхэн бэлдсэн бэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 4:7; Номлогчийн үгс 8:15; 2 Коринт 3:1, 4–12


Эзэн минь, миний бүхий л бодол, үйлс бүхэнд Та миний хамгийн дээд зорилго байхын
төлөө залбирч байна. Надад өгөгдсөн бүхий л чадвараараа урам зоригтойгоор Таны
алдрын төлөө хөдөлмөрлөхөд туслаарай. Амен.

Day 39Day 41

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More