FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
СУЛ ДОРОЙГООС ХҮЧ ЧАДАЛ РУУ
Черил Берд
Иймд Христийн төлөө мөхөсдөл, доромжлол, гачигдал, хавчлага, шахалтдаа би
баяртай байна. Учир нь би хэзээ мөхөсдөнө, тэр үедээ хүчтэй байдаг.
- 2 Коринт 12:10
Бидний ихэнхийн маань мэддэг нэг хүүхдийн магтан дуу байдаг. Тэр дууны сүүлийн бадаг
надад ойлгомжгүй санагддаг байж билээ. Дуунд: “Есүс надад хайртай даа, Библи надад
хэлсэн дээ, Жаахан хүүхдүүд Түүнийх дээ, Есүс хүчтэй бид хүчгүй” гэж гардаг.
Спортоор хичээллэж байх үед сул дорой байхыг хүлээн зөвшөөрнө гэдэг миний хувьд
инээдтэй санагддаг байв. Сул дорой байна гэдэг нь биеийн хүч чадлаа үгүй хийх тухай гэж
үү? Энэ нь чухам ямар утгатай вэ? Хамгийн сул дорой тоглогч байснаараа багт сонгогдох
боломжгүй шүү дээ. Багийн тамирчдаасаа сул дорой бол гарааны тоглогч болж чадахгүй.
Тамирчид үргэлж хүчтэй байхыг хүсдэг бөгөөд тэр байдлаа үзэгчдэд харуулах дуртай.
Дасгалжуулагчид эсрэг багийн тамирчдаас илүү хүчирхэг байх тухай зааж байхад бид
хүчгүй, сул дорой байхын зэрэгцээ хэрхэн өрсөлдөх чадвартай, урам зоригтой байж
чадах билээ? Христ дотор бүрэн эрх чөлөөг мэдрэх үедээ бид бодит байдалд хариулт
болох дорой байдал маань бидэнд давуу талтайг ойлгож авах болно. Өөрсдийн сул дорой
байдлаа Бурханы өмнө хүлээн зөвшөөрөх нь биднийг өөрийн хүчинд биш, Эзэнд түшиглэх
боломжийг олгодог. Бид Эзэнд бүрэн найдах үедээ жинхэнэ хүчирхэг болох болно. Үнэндээ
сул дорой байх гэдэг нь Түүнд үйлчлэхэд биднийг бэлтгэдэг бэлэг билээ. Үйл явц дунд бид
загалмай дээр бидний төлөө сул дорой болсон Христтэй илүү адил болж, улмаар Түүний
дотор хүчирхэг болох болно. Энэ нь биднийг хүч чадал руу хөтлөх нэг маягийн дорой
байдал билээ.
“Дорой байдлаа талархан хүлээж авах нь” Бүтээгчдээ бууж өгч буй хэрэг бөгөөд өөрийн
биеэ Түүнд захируулж, зүрх сэтгэлд минь оршихыг зөвшөөрч байна гэсэн үг. Бидэнд байгаа
бүхнийг Бурхан бидэнд бэлэглэсэн бөгөөд үүнд дорой байдал ч мөн орно. Энэ нь бид
өөрсдийгөө бус, харин Бурханы нэрийг алдаршуулах боломж билээ.
1.Сул дорой байх талаар бодох үед танд ямар бодол төрж байна вэ?
2.Бүх бэлгийг Түүнд захируулахад юу танд саад болж байна вэ?
3.Эзэн таныг Өөрт нь илүү найдах тал дээр юу хүсэж байна вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 121; Ром 8:26; Филиппой 4:13
Эзэн минь, дорой байдлаа хүлээн зөвшөөрч, Таны зорилгын дагуу Таны надад өгөгдсөн
бэлгийг хамгийн сайнаар ашиглахад туслаарай. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More