FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ТАЛАА СОНГОХ НЬ
Ле Стекел
Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон.
- Иохан 15:16а
Намайг хүүхэд байхад манай хөршийн сагсан бөмбөгийн талбайд бүгд цуглан тоглодог
байлаа. Зуны улиралд коллежийн, ахлах сургуулийн шилдэг тоглогчид дүүрэн цугладаг
байв. Нэг өдөр намайг багтаа орохыг нэг залуу асуухад эсрэг багт илүү чадварлаг, ялах
магадлал өндөртэй хүмүүс байгааг хараад надад тоглох хүсэл нэг их төрсөнгүй. Эсрэг
багт байсан бол гэж бодон түүний хажууд зогсоход тэр надруу эргэж хараад “чи манай
багт баймааргүй байна уу, би чамайг сонгосон ч чи манай багт баймааргүй байгаа чинь
харагдаж байна” гэж хэллээ. Би түүнд юу ч хэлээгүй байсан ч биеийн хэлэмжээрээ би юу
бодож байгаагаа илэрхийлжээ. Намайг эсрэг багт орох хүсэлтэй байгаа талаар асуухад би
зөвшөөрсөн юм. Тэр “За тэгвэл тийшээ оч, манайх Томмиг авья” гээд би эсрэг багт ороод
хожигдчихож билээ.
Тэр залуу намайг хараад миний хандлагыг олж харсан шиг Эзэн биднийг дагуулахаар
сонгон дууддаг. Тэрээр хэзээ ч бодлоо өөрчилдөггүй боловч бид Түүний багт ороод сөрөг
хандлага гаргадаг. Тэгсэн хэдий ч Тэр хэзээ ч биднийг гаргаад, оронд нь өөр хүн авья гэж
хэлдэггүй. Тэр 99 хонин сүргээ үлдээгээд, алдагдсан нэг хонио хайхаар явсан гэж Бичвэрт
байдаг. Хэдийгээр бид нар ялалтын шийдвэрүүдийг гаргадаггүй ч Есүс Христ бидний
Хоньчин бөгөөд үргэлж бидний төлөө үйлчлэхдээ үнэнч байдаг. Амьдрал биднийг Түүнээс
холдуулах боловч Тэр биднийг эргээд ирэхийг хүлээж байдаг билээ.
1.Өдөр бүр та Христийн таны төлөө өгсөн амлалт дээр тулгуурлан шийдвэр гаргадаг
уу?
2.Түүний үйлчлэл, халамж таныг хэрхэн урамшуулж байна вэ?
3.Бурханаар сонгогдсон гэдэг нь танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ?
4.Нэмэлтээр унших: Иошуа 24:14–15; Иохан 15:11–17; 1 Коринт 15:58
Намайг Өөрийн дагалдагч болгон сонгон дуудсан Танд баярлалаа, Таны хайр халамжаар
дүүрч, үр жимстэй амьдрахад туслаарай. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More