YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 35 OF 365

ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД БОЛОН
ШҮҮМЖЛЭГЧИД

Жим Фок

Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үүл мэт үлэмж их гэрч нартай тул...
Өөрийнх нь эсрэг зогссон нүгэлтнүүдийн эсэргүүцлийг тэвчсэн Түүнийг санагтун.
Тэгвэл та нар сэтгэлээр унахгүй, тэнхээгээ ч барахгүй.
- Еврей 12:1, 3


Хэдэн жилийн өмнө би нэгэн хөлбөмбөгийн дасгалжуулагч, хүндэт нөхөр, итгэмжит
үйлчлэгч хүний оршуулгын ёслолд оролцсон юм. Түүний гэр бүл, найз нөхөд, хамт
ажиллагсад, сурагч тамирчид гээд 2000 гаруй хүн тэрхүү үдэх ёслолд хүрэлцэн ирсэн
байлаа. Чуулганы индэр дээр гарахдаа би олон хүмүүс байна шүү гэж бодов. Суудлууд
дүүрэн байлаа. Энд байгаа хүмүүс бүгд дэмжигчид. Ямар гайхалтай үдэлт, сайн амьдарсны
сайхан гэрчлэл вэ.
Тамирчдын ертөнцийг харахад, тухайн цаг үеэс хамааран маш олон хүмүүс дэмжиж
байхад мөн эсэргүүцэж байгаа нь ч харагддаг. Сүнслэг талбар дээр гарахад биднийг,
тэнгэрлэг стадионд “агуу үүлс” дүүрэн итгэлийн баатрууд, элч нар бүгд дэлхий дээрх
Бурханы багийг дэмжин урамшуулж байна. Итгэлдээ бат байж, уралдаандаа сайнаар гүйж,
тулалдаандаа сайнаар тулалдаж, замаа дуусгаарай хэмээн алга ташин биднийг дэмжиж
байна гээд төсөөл дөө. Бид хэчнээн хүнд нөхцөлд байсан Есүс бидний төлөө түүнээс ч
илүүг даван туулсныг санан, Есүс өөд хараагаа өргөн, няцашгүйгээр гүйгээрэй гэж биднийг
урамшуулан зоригжуулж байна. Есүс загалмай, ичгүүр, хүн төрөлхтөний дайсагналыг
хэрхэн даван гарсныг бид мартахгүйн тулд тэд биднийг дэмжин, урамшуулан зоригжуулж
байна. Тэд биднийг сүнсээр унаж, ядарч цуцах вий хэмээн санаа тавьж байдаг.
Өнөөдөр бид өдөр бүрийн амьдралдаа бусад хүмүүсээс дэмжлэг мөн шүүмжлэлийг хүлээн
авдаг ч биднийг ямар ч нөхцөл байдалд үргэлж дэмждэг Аврагч Эзэн болон тэнгэрлэг
дэмжигч нараас холдож болохгүй.


1.Өдөр бүрийн амьдралд тань хэн таны шүүмжлэгч эсвэл дэмжигч вэ?
2.Тэдэнд та хэрхэн ханддаг вэ?
3.Дэлхийлэг шүүмжлэлээс илүүгээр тэнгэрлэг дэмжлэгийг сонсохын тулд та өнөөдөр
юу хийх вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 20:7–8; Исаиа 43:2–3; Еврей 12:1–3


Төгс Хүчит Бурхан Эцэг минь, энэ уралдаанд би ганцаараа биш учраас Танд талархая.
Есүс өөд хараагаа өргөн хамтдаа нэг нэгэндээ туслан явахад туслаарай. Амен.

Day 34Day 36

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More