FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ЗАВСАРЛАГА АВАХ НЬ
П. Ж. Медүри
Мэргэн ухаан гудамжинд дуугаа хадааж,
Олон хөлийн газар дуугаа өргөнө.
Шуугиант газар чангаар дуудна.
Хотын гулдан хаалган дээр тэр ийн өгүүлнэ.
- Сургаалт үгс 1:20-21
Тоглолтыг бүрэн эргүүлж чадах нэг чухал зүйл бол моментум юм. Ямар ч спортод
тоглолтыг өөрчилж болох энэ элемент байдаг ч санаанд шууд бууж байгаа нь сагсан
бөмбөг байна. Та телевизээр тоглолт үзэж байхдаа дасгалжуулагч удахгүй минутын амралт
авахыг хүсэж байна гэж хэлж байхыг хэр олон удаа сонсож байсан бэ? Дасгалжуулагч
минутын амралт авч, багаа цуглуулахгүй бол тоглолт илүү дорддог. Дасгалжуулагч бидний
хувьд ч мөн адил гайхашруулах зүйл гарч ирвэл завсарлага авах хэрэгтэй.
Гэнэтийг нөхцөл байдал гэж юу вэ? Энэ нь бидний хүссэнээр болохгүй, дараа нь
харамсахад хүргэдэг зүйлсийн л нэг юм. Тоглолт, бэлтгэл хоёрын аль алин дээр байж
болно. Тэр нь тамирчидтай, эцэг эхтэй холбоотой байж болохоос гадна бидний эсрэг
моментум байх үед ч байж болно. Яг тэр үед л завсарлага авах хэрэгтэй. Минутын амралт
л хэрхэн хариу үйлдэх мэргэн ухааныг Бурханаас асуух, эсвэл онцгой хүсэлтээ Бурханд
хэлэх боломж юм. Бичээст “Хэрэв мэргэн ухаан хэрэгтэй бол өгөөмөр Бурханаас гуй. Тэр
чамд өгнө. Тэр гуйлтыг чинь буруутгахгүй” гэсэн байна (Иаков 1:5).
Эцэст нь дээрх эшлэлд мэргэн ухаан нь дасгалжуулагчийн амьдрал шиг чанга, чимээ
шуугиантай газраас орилж байгааг харуулсан байна. Талбай дээр, машинд, ангид, хувцас
солих өрөөнд гээд Бурхан ямар ч газраас бидэнтэй холбогддог. Зоригтой бай, Тэр гарах
гарцгүйгээр бидэнд хэцүү нөхцөл байдлуудыг хэзээ ч өгөхгүй“ /1 Коринт 10:13/. Минутын
завсарлага нь хяналтыг буцаан авах, тэнгэрлэг моментумыг олж авах ухаалаг стратеги
юм.
1.Дасгалжуулагчийн хувьд ямар төрлийн нөхцөл таныг идэвхгүй болгодог вэ?
2.Бурханд бүхий л нөхцөлд туслаж чадна гэдгийг Еврей 13:5-6 дээр хэрхэн харуулж
байна вэ?
3.Товч залбиралд Бурхан хариулдаг гэдэгт та итгэдэг үү? Матай 14:27–31 уншаарай.
4.Нэмэлтээр унших: Иаков 1:2–8; 3:17–18
Бурхан Аав аа, нөхцөл байдалд хариу үйлдэхээс өмнө хүлээх, залбирах нигүүлслийг надад
өгөөч. Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More